Дугаарын хязгаарлалтын зохицуулалтыг 3014 жолооч зөрчжээ

img

2015 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд   Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 380  дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын  323 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14  гарч, 1 хүн нас барж  16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 146 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай”А\74 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярын өмнөх  амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш сондгойгоор  замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсны дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд өглөөний 10.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн  хяналт тавьж ажиллалаа. Энэ хугацаанд хязгаарлалттай бүсэд, хязгаарласан дугаартай  тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 3014 жолоочийн  зөрчлийг илрүүлж, торгуулийн арга хэмжээ авчээ гэж  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гарах арга замыг олохыг хүсвэл шийдэж чадахгүй асуудал байхгүй шүү дээ:
дугаарын хязгаарлалтыг болих хэрэгтэй эхнээсээ луйвар хийж хүч түрсэн шийдвэр гаргасан дараа нь санал асуулгыг луйвардсан дандаа луйвраар асуудлыг шийдэж байгаа ард түмнийг хэр тэвчээртэйг шалгаад байвал хариу нь төсөөлөшгүйгээр гарч магадгүй шүү харин хариуцлагыг өндөр болгох хэрэгтэй архи уусан гэдэг асуудлаар хичнээн жил гоёж тоо бүртгэл гаргаж суух вэ шууд тээврийн хэрэгслийг нь хурааж нөхөн олговор гэж хэдэн цаас өгөөд машиныг нь гадагшаа зайлуулах хэрэгтэй шүү дээ ер нь ард түмнээ бодож байвал юмыг сайнаар шийдэж болно шүү дээ 10 жил хүртэл монголдоо уна, харин 10 жилээс дээш гарвал уучлаарай татварыг эрс нэмэх, эсвэл улсад нөхөн олговор авах замаар тушаах, харин улс бодлогоор дэмжиж өөр хөгжиж байгаа орнууд руу экспорт хийх замаар зайлуулах хэрэгтэй шүү дээ оруулж ирж чадаж байгаа хувь хүн компаниудыг дэмжиж буцаагаад зайлуулж яагаад болохгүй гэж
2015-02-02
5,6 :
бид хоёр тоо нэг дор 2 хоног хязгаарлалтанд орох нь зарим үед жаахан тиймэрхүү л юм бодвол өөр зохицуулалт байхгүй биз дээ
2015-02-02