Салаа замын сайхан билэгтэй уулзвар

img

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гурван саяулаа болсон өдөр “1 үү, 2 уу? гэж надаас, биднээс асуулаа. “Өчүүхэн мунхаг маниус юугаа мэдэхэв, ихэс ноёд, хутагт хувилгаад мэргэн ухаан, сахиус бурхандаа даатган болгоох биз, өндөр төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирч суудаг хаант засаг, харанхуй цаг биш. Төрийн шар зурхайч шоо орхиж, заяа буяны зам мөрөө  олдог мухар сүсэгтний орон ч биш. Намсрай бурханаас биш өөрсдөөсөө асуух нь бүтээлч хандлага. Иргэд нь эрх чөлөөтэй, хувь заяагаа буруу ч, зөв ч өөрсдөө сонгодог улс. Эдийн засаг гэгч шинжлэхүйн нэгэн ухаан боловч бичиг үсэг, дөрвөн аргын тоонд тайлагдсан төдий нэг биш нэлээн хэдэн хүн уг нь нурах гээгүй төрийг жигтэйхэн чанга түшиж тулаад, өрх бүлийн маань он оны өмсөх зүүх, идэх хэрэглэх хувь хэмжээг, заяа тавилантай нь өмнөөс зааж үзмэрдэж суухад өөрсдөө яагаад асуултанд хариулж болдоггүй юм бэ? Ардчилал гэж надаас, биднээс асуудаг нийгмийг хэлдэг. Бусдаас, Москва, Бээжин, Вашингтоноос асуучихаад, бурхан тэнгэртээ даатгачихаад бодох юмгүй залбирч явах амархан. Өөрсдөө хариултыг нь олж сонгох хэцүү ч гэлээ “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр”. Хувь заяагаа өөрсдөө сонгодог болох гэж хөхөө өвлөөр хүйтэн цементэнд дээр жагсаж, сууж, өлсөцгөөж байж ийм эрх чөлөөг олж авсан.

1

Нэг Монгол Улс бол олон монгол айл. Улсын эдийн засаг гэгч олон айлын орлого, зарлага, амь амьжиргаа. Тэгэхээр хүн бүр ямар нэгэн хэмжээгээр эдийн засагч. Хүссэн ч эс хүссэн ч мөнгө олж, мөнгө зарж амь зууна. Засгийн газар “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэж 2015 оны улсын төсвийн орлогыг 6.2 их наядаар төлөвлөөд, тэр хүрээндээ зарлагадъя, хавтгай их хайр халамжаа больё гэсэн. УИХ энэ онд олохоосоо нэг их наяд илүү төгрөг зарцуулахыг үүрэгдэн баталсан. Айл дээр жишвэл, 6.2 сая төгрөг олохоор байтал 7.2 сая төгрөгийг заавал зарцуулахаар болчихсон. Илүүц зардлаа бүрэн хэмнэх  боломжгүй. Зээл нэмж авч бас болохгүй. Тийм нөхцөлд 76 биш 3 сая хүн яаж илүү олох вэ? Багыг олж, багыг зарах уу? Зарахаасаа илүүг олох уу? 28 дахь Ерөнхий сайдын асуусан 1 ба 2 дахь замын алинаар нь ч явсан хүрэх цэг нь тогтвортой ханш, хямрал дуусгавар болгохын төлөө хэдий ч хоорондоо тэс өөр, тэнгэр газар шиг зөрүүтэй.

1

Засгийн газрын санал УИХ-д хүрэхдээ бүрэн хэмнэлт байсан. Нийтийг халамжлагч дүрээр нэрээ мандуулагч эрхэм гишүүд “Боломжийн” дутуу, “Дажгүй” хагас, “Дэвшилттэй” хугас хэмнэлт болгон баталж билээ. Камерын өмнө хайрын дуу аялсаар олохоосоо илүүг зарцуулахаар болгосон шигээ өнөөдөр таалагдахгүй ч ирээдүйд хэрэгтэй Ч.Сайханбилэгийн санал санаачилгыг унагаж, хагаслах учраас 28 дахь Ерөнхий сайд олон түмнээс түшиг тулгуур хүсэв үү? Олноороо сайн бодоод, мэдэхгүй нь мэддэгээсээ асуугаад, мэддэг нь мэдэхгүйдээ хэлээд, санал бодлоо уралдуулаад, өөрсдийнхөө хувь заяаны талаар өөрсдөө хэлэлцээд, аль нэгийг нь сонгон шийдсэний дараа эргэж буцахгүйгээр эдийн засгийн хямралыг гэтлэх замаар зүтгэчих шаардлага бодитой байна. 15 11 11 утсанд илгээхэд үнэгүй ч энэ жилийн аж амьдралын үнэ цэнэтэй ганц зурвас илгээлээ.

1

Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь 2015 онд эдийн засгийг агшуулахгүй байлгах, хувийн хэвшилд ирэх ачаалал, дарамтыг бууруулах, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн дотоод актив, хуримтлал, хадгаламжийг үнэгүйдлээс сэргийлэх, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг дунд, урт хугацаанд тогтвортой тэлэх нөхцөлийг бүрдүүлэх үндсэн шийдэл хэвээр байсаар байна.

1

Нэгдүгээр зам: Тэлэх үү?

1

Орлогоосоо илүү зарлагатай Монгол Улсын нутагт, Доржийнх гэдэг айлын хашаанд алт, эрдэнэс булаатай, ашиг унацыг бодохоор дангаараа хүртмээр байвч багаж төхөөрөмж, машин техник, гарааны мөнгө, илүү унац нэмэх зам төмөр, зах зээлдээ хүрэх хэрэгтэй. Доржийнх дутаад байгаа орлогоо нэмж, зарлагаа нөхье гэвэл хашаандаа байгаа боломжоо ашиглаж, бизнес эрхлэх зам. Оюутолгой зэрэг том бүтээн байгуулалтуудаа хөдөлгөж, эдийн засгаа тэлэн, зардагтайгаа адил, түүнээс илүү доллар олох уу гэж асуусан хэмээн ойлгов. 2011 оноос хойших гурван жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт 6.8 тэрбум доллараар татарч, экспортын орлого 2.2 тэрбум ам.доллараар багасав. Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу худалдсан, үйлдвэрлэсэн, үйлчилсэн бүх дүнгийн 72 хувьтай тэнцэх доллар сох дутлаа. Доллар нь байхгүй болохоор тусдаа ханш нь тогтож өгдөггүй. Өөрөө өссөн мал гэдэг шиг бүтээмжээрээ биш түүхий эдийн үнийн түр зуурын өсөлтөөр  “Шинэ баяны цээж өвчин” тусч, элдэв төрлийн хайр халамж, хишиг түгээн “Хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уун” амар сайхандаа жаргаагүйн  зовлонт хямрал нүүрлэдэг юм байна.

1

Монгол улс, Монголын Доржийнх гэдэг айлын хоол хүнс, хувцас хэрэглэл, бензин тос, цагаан сарын бэлэгний зүйлсийн хүртэл 90 хувь нь бусдаас доллар, юань, вон, еврогоор буюу худалдаж авдаг бэлэн эд бараа. Доллар ууж, доллар идэж, доллар өмсдөг атлаа доллар авчирдаг хөрөнгө оруулагчдыг хөөхөд тэд доллараа аваад явцгаасан.

1

Боломжоо бодитой ашиглаж, үүцээ задалж, шинэ бизнес төслүүд хөдлөөд эхлэхээр дагаад хийх ажил, зарах бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Тоёотаг дагаад 3000 жижиг дунд үйлдвэр ажилладаг. Оюутолгой, Тавантолгой, Гацууртын төслүүдээр доллар орж ирнэ, дагаад олон мянган монгол компани бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, Дорж, Дулмаанууд дутаад байгаа орлогоо нэмж цалин хөлс авна. Яагаад 1 гэж. Оюутолгойн төсөл мэтэд зүгээр л найр тавь гэсэн үг биш. Гацааг арилгаж, харилцан ашигтай хамтраад хөдлөх захиалга өгнө гэсэн үг. Том том төслийн тухай том том яриа биш том том үр дүнгүүд, цахилгаан станц, төмөр зам, шинэ онгоцны буудлын тухай зураг нь биш барилга нь хэрэгтэй байна. Шилний цаана байгаа мөхөөлдөс долоосоор байтал цаг явсаар 3 саяулаа боллоо. Мөнгө доллар, техник технологоо  гаргахаар, ашиг орлого сонирхож ирсэн хөрөнгө оруулагчдаа агсам тавиад хөөгөөд явуулсан. Ч.Сайханбилэгийн илэрхийлсэнээр бол залагдаж ирээд заамдуулж буцсан, “Тунгалаг Тамир”-ын Хонгор шиг “Нэг очсон, дахиад очихгүй ээ” болсон эргэлзээг харилцан ашигтайгаар тайлах хүндхэн яриа хэлцэл хүлээгдэж байна.

1

Хоёрдугаар зам: Хумих уу?

1

Төсөл хөтөлбөрүүдээ зогсоож, бүсээ чангалж, бүтэн жилээр тэсвэрлэн хүлээх зам. Монгол Улс, Доржийнх ч 2009 онд авч хэрэглэсэн туршлага. Хямралын хаалгыг хаав уу, үгүй юу л олохоосоо илүү үрэх, хэрэглээндээ ноёлогдох, өнөөдөр л таалагдаж байвал маргааш хамаагүй, аль ч нийгэмд ажиллаж бүтээж, хөлсөө урсгаж амьдардаг ч Монголд л зүгээрийг хийж аж төрж болох гажиг хэвээр, популист шоу үргэлжилсэн нь дараагийн хямралын үүдийг нээжээ.  Дэлхийн маш цөөн улс хамрагдаж байгаа Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжих хувилбар юм байна. Банкуудаас зээл гарах нь татарч, хэрэглээгээ байж болох хэмжээгээр хумьсанаар, доллар, валютын шаардлага нь багасч инфляци, ханш тогтворжино. Үхрээ бордож таргалуулж зарахыг нь зарж, идэхийг нь идэхгүй. Байгаа махаа борцолж давсалж, шуузлан, бага багаар хэрэглэж сайн цаг ирэхийг хүлээнэ. Төсвөө зохистой, сахилга баттай байлгах нь зөвхөн 2 дугаар замыг сонгосноо хэрэгжих хатуу зааг ялгаа байхгүй. 1 дүгээр замыг сонгосон байлаа ч УИХ-ын баталсан заагт, шилэн дансаар нүдэнд харагдах хуулиар төсөв өмнөх онуудаас хэмжээ хязгаартай, сахилга баттай хэрэгжих нөхцөл бүрдсэн.

1

Жич:

Тэлэхдээ хумих, хумихын хамт тэлэх боломжгүй. Эсвэл сунгахдаа агшааж, агшаахдаа сунгаж болохгүйтэй адил. Хоёр зам хоёулаа гоё хэдий ч аль нэгийг нь л сонгох болж байна. Байхгүй замыг байлгах тайлбар үгүй.  Популизм нь биш, популизмын эсрэг “Гадуураа гялгар цаастай хортой чихэр”-тэй зүйрлэсэн үг моод болов. Үндсэн зарчим, үнэт зүйлс, эрх ашиг, бодит боломжоос хэтрүүлж халиулсан бүгдэд таалагдах дон л популизм. Хэнээс болов? гэж дотоод, гадаадын ардын дайсан, үндэсний популист баатар хайсаар байх уу? Юунаас? Яагаад? гэдэгт өөрсдөө хариулж зүтгэх үү? гэдэг асуулт хариултгүй л үлдэж байна. Хаустай айлын турахыг хүсч буй хүүхдийг өлслөө гэж өрөвдөн, хаяг андууран халамжилсаар байх уу? Хүсээгүй байхад нь хүчээр халамжлахдаа дэлхийд салам хямдарсан шатахууныг Монголд үнэтэй шатааж яваагаа зөвшөөрсөн хэвээрээ юу? гэдэг асуултанд ч хариулмаар л байна.

1

Нэгийг сонгосон нэг иргэн Д.Доржсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сэтгэлээсээ асууж байвал болох л юм. одоо ч олон жил төрөөр явсан нөхөд ч төрсөн нь үнэн өөр үнэнгүй л боллоо доо
2015-02-03
зочин:
сайханбилэг сайд маш зөв санал асуулга ардчилсан байдлаар ард түмнээсээ нээлтэй асууж байна та бол шудрга жинхэнэ шийдэлийн сайд шүү
2015-02-03
balag:
saihanbalag ingej sanal asuulga nereer hudalaa luivar hiihee boliochee, toologiin dung urdichalaad neg gargachihsan baigaa shuu de ,odoo ouy tolgoin 34 % hujaa bayartsogttoi niilj zarah gej bna sh de, ouy tolgoigoos avah estoi tatvaraa avaachee
2015-02-02
иргэн:
ийм ижил утгатай юмаар санал авах шаардлага байхгүй. 2-ыг сонговол оюу толгойг зогсоох юм уу? шийдээд ажил хий л гэж таныг тавьсан шүү дээ, ерөнхий сайд аа!
2015-02-02
irgen:
ali hediinee tohiroogoo hiicheed hudlaa ard tumneeree tohuurhahaa boli l dooo. ene heden hulgaich luubarchdiig zailuulaad uls turiig tseberlebel taariishuuu, tegsen tsagt daraagiin ymaa yrbal taaran.
2015-02-02
монгол залуу:
энэ сайханбилэг муухай хар бодлого баридаг гай юмаа. мега төсөл энэ тэр худлаа ард түмнээс асуусан дүр исгээд хужаааааануууудад зарчихна.ингээд л монголчууд авс тавих зай ч олдохгүй болно доо. ийм том асуудалыг 1. 2 гэж шийддэггүй юм даа.
2015-02-02
ард түмний төлөө биш - санал асуулга:
3 дахь хувилбарыг сонгомоор байна ер нь яахаараа та нар хүнд үзэл бодлоо тулгаж байдаг юм бэ 3 дахь замыг ард түмнээс асууж болно шүү дээ хэлэлцүүлэг өрнүүлээд та нарын олж хараагүйг олон мэргэн ухаантай ард түмний аль нэг хүү охин мэдэж байвал яах юм бэ хаа байна тэр төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн үндсэн хуулийн гол заалт хаа байна ард түмний элч төлөөлөгч болсон уих-ын гишүүд хаа байна бидний эрх ашгийг зөрчигдсөн бол хамгаалж байх ёстой засгийн газар уих ийм болхоор л та нар ард түмний төлөө биш байгаа нь харагдаж байна уу
2015-02-02
иргэн:
"ганц оюутолгой ажиллаж байхад л манай эдийн засаг хичнээн их тэлж байлаа. одоо хэд хэдэн томоохон төсөл эхлүүчихвэл монгол орон аяндаа хөгжинөө" ажиллаж байхад биш л дээ. барьж байгуулж байхад гэх байх. оюутолгойг барих өртөг 2 тэрбум гэж байснаа, 4 тэрбум болсон, дараа нь 6 тэрбум $-ын хөрөнгө оруулалт хийлээ гэсэн биздээ. манай улсын гаргах хөрөнгө 0,72 $ байх өр 2,16 тэрбум $ болж тэлсэнийг хэлж байна уу. энэ өр хүүгээр өсч улам тэлдэг байхаа. энэ хүн энэ тэлэлтийг л хэлээд байх шиг.
2015-02-02
zochin:
2г дэмжээд ч явахгүй дээ угаасаа
2015-02-02
zochin:
negiig l songoh ni hamgiin zov zm shd
2015-02-02
zochin:
болдог бол энэ уурхайнуудыг бүгдийг нь зарчихаад татвараа, авах ёстой бусад хураамжаа аваад уул усаа нөхөн сэргээлгэвэл таарна. үгүй бол талыг нь эзэмшдэг тал мөнгийг нь төл л гээд өөрсдөө сүүлдээ өртэй болоод дуусчих юм
2015-02-02
hudal:
songoson songoogui 1 gej hariu garna! bid nad belen 700.000 sms beldsen baina
2015-02-02
zochin:
negiig l ogson der dee.. hudal sanal ogohku ntr gej gba humuu bol demii dee uls orniihoo toloo 1 msg bichij chadahku bj hudal eh oronch bolood yahav gej helii de
2015-02-02
zochin:
ганц оюутолгой ажиллаж байхад л манай эдийн засаг хичнээн их тэлж байлаа. одоо хэд хэдэн томоохон төсөл эхлүүчихвэл монгол орон аяндаа хөгжинөө
2015-02-02
zochin:
сайханбилэгийн хэлсэн нэг үг их таалагдсан. өдөр бүр л огцруул соль гэх юм. солилоо гээд яадын дарагаийн хүнд энэ л тоо чинь очно шд ээ. үнэхээр үнэн
2015-02-02
zochin:
өө угаасаа хумих нь хэцүү болсон биз дээ төсвөө батлаад явуулчихсан. нөгөө хэдэн популист гишүүдээс болж.. их л хүнд үед засаг барьж байгаа хүнд дэмжлэг хэрэгтэй ш дэ. ард иргэднь дэмжээд ажлыг нь хийлгэх хэрэгтэй
2015-02-02
zochin:
монгол иргэн бүр саналаа өгөх хэрэгтэй. урт хугацаанд эдийн засгаа эрүүл байлгая гэвэл 1г сонгох нь зөв.
2015-02-02
zochin:
нэг нэг нэг нэг нэг гээд л тэр мессеж бичихэд хэдэн цаг орох уу.. идэвхтэй санал өгөх хэрэгтэй
2015-02-02
zochin:
эдийн засгийг жижиг дунд үйлдвэрүүд л авч явна. одоо энэ хэд нь нам зогсчихоод байна. эднийгээ дэмжиж арга нь томоохон төслүүдээ явуулж хөрөнгө оруулалт татах юм шүү дээ.
2015-02-02
zochin:
иргэний хувьд энэ санал асуулгад хариуцлагатай оролцох хэрэгтэй гэж үзэж байгаа
2015-02-02
хэмнэгч:
ер нь би хэмнээд хэмнээд энэ нь хямралаас гарах арга гэж харахгүй байгаа. орлогоо нэмэгдүүлж байж л хямралаас гарна. хэмнэнэ гэдэг чинь цаг аргацаасан арга. нэгийг л дэмжсэн нь зөв болно доо
2015-02-02
эдийн засагч:
хямралын үед тэлэх, өсөлтийн үед хумьж хурааж байж эдийн засаг тогтвортой хөгждөг гэж чехийн төв банкныхан ирээд бааахан л сургалт зохион байгуулаад байсан манай яамдуудад байгаа улс юугааа бодож суудаг юмб ол доо..
2015-02-02
ерөнхий :
салаа замаар оруулах нь хариуцлагаас мултрах гэсэн арга байх. ядарсан ч ерөнхий сайд юм даа. сэтгүүлчийн ажил хийхээс өөр юм чадахгүй бололтой. сайн сэтгүүлч ч судалгаа гаргахгүй шүү дээ. эцсийн шийд гаргаж ард түмнээчирж явах ёстой хүн чинь чи иийшээ бас чи ийшээ гээд л өөрөө ард хоцорло доо.
2015-02-02
$#* duku:
tom tom mega tosluudee demjih ni zow shde negiig demjij bna
2015-02-02