М.Энхсайханд хаягласан асуулга

img

УИХ-ын нэр бүхий 16 гишүүн Тавантолгой ордыг ашиглах төсөлтэй холбогдуулан сайд М.Энхсайханд асуулга хүргүүлжээ. Тэд Тавантолгойн төслийн хүрээнд өрнөж буй бүх үйл явцыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулахыг хүсчээ.

ө

Монгол Улсын сайд М.Энхсайхан танаа

х

Асуулга тавих тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-ыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүдээс Тавантолгой ордыг ашиглах төсөлтэй холбогдуулан дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

х

1. Үндэсний аюулгүй байдлыг  хангах тухайд:

1.1 Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын (цаашид Үзэл баримтлал гэнэ) 3.1.2.5 “Хил орчмын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхдээ үндэсний нэгдмэл ашиг сонирхлыг дээдэлж, Монгол Улсын бүрэн эрхэт байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататгах зарчмыг үндэс болгоно”,

1.2 Мөн үзэл баримтлалын 3.2.1.4 “... дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтанд эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ”,

1.3 Мөн үзэл баримтлалын 3.1.2.7 “Хилийн дагуух орон нутгийн хөгжлийн бодлого, гадаад харилцаа нь төрийн нэгдсэн бодлогод захирагдана”

1.4 Мөн үзэл баримтлалын 3.2.4.1 “эрдэс баялагын салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилж, түүхий эдийн хавсарга, гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлнэ. Уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих  хяналтыг сайжруулна” гэж тус тус заажээ.

Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрт эдгээр заалтууд хэрхэн хангагдаж байгаа болох,

х

2. Улсын Их Хурлын шийдвэрийн тухай:

2.1 Тавантолгойн ордыг ашиглахаар хөрөнгө оруулагч нартай хийж байгаа хэлэлцээрт Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон 2012 оны 18 дугаар тогтоолд заасан Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх  хувьцаа болон бусад нөхцөл, шаардлагуудыг хэрхэн хангаж байгааг эдгээр тогтоолын заалт тус бүрээр тодорхой тайлбар өгөх,

2.2 Тавантолгойн ордыг ашиглах санал өгсөн консорциум нь Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 5/-д заасан хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, дэд бүтэц, олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийх эрхийг бүгдийг авахаар санал болгож байна уу, зөвхөн олборлолт хийх эрхийг авахаар санал болгож байгаа эсэхийг тодорхой тайлбарлах,

р

3. Хөрөнгө оруулагчийн эрх зүйн байдлын талаар:

3.1 Тавантолгойн ордыг ашиглахаар хамтран байгуулж байгаа “Төсөл хэрэгжүүлэх компани”-д хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хөрөнгө оруулагч тус бүр ямар улсын хуулийн этгээдүүд болох,

р

4. Хөрөнгө оруулагч талуудын хувьцааны бүтцийн тухай:

4.1 Тавантолгойн ордыг ашиглахаар байгуулж байгаа “Төсөл хэрэгжүүлэх компани”-д хамтарч байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч талуудын эзэмших хувь хэмжээг хөрөнгө оруулагч тус бүрээр танилцуулах,

4.3 Тавантолгойн ордыг ашиглах “Төсөл хэрэгжүүлэх компани”-д дотоодын хөрөнгө оруулагчид  51%-с доошгүй хувийг  эзэмшиж чадаж байгаа эсэх,

4.4 Японы “Сумитомо корпораци” Тавантолгойн ордыг ашиглах “Төсөл хэрэгжүүлэх компани”-д хувь эзэмшин оролцож байгаа эсэх, оролцож байгаа бол түүний эзэмших хувьцааны хувь хэмжээ хэд болох,

4.5 Тавантолгойн ордыг ашиглах “Төсөл хэрэгжүүлэх компани”-д Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “ММС” (Mongolian Mining Corporation) компани ямар нэгэн оролцоотой эсэх,

х

5. Хөрөнгө оруулагчтай хийж байгаа хэлэлцээрийн явцын тухай:

5.1 Тавантолгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчидтай  ямар, ямар гэрээнүүд байгуулахаар хэлцэл хийж байгаа болох,

5.2 Талуудын байгуулахаар хэлэлцэж байгаа бүх гэрээний төслүүдийн хуулбарыг асуулга тавьж байгаа гишүүдэд хүргүүлэх,

5.3 Хөрөнгө оруулахаар санал өгсөн компаниудын үйл ажиллагаанд санхүү болон хуулийн дүн шинжилгээ хийсэн эсэх, хийгээгүй бол хийх эсэх,

5.4 Хөрөнгө оруулагч компаниудын аудит хийсэн албан ёсны тайлан тэнцэлтэй танилцсан эсэх,

5.5 Хөрөнгө оруулагч компаниуд хэлэлцээрт олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн  ямар, ямар зөвлөх ажиллуулж байгаа тухай мэдээлэл, Монголын талд олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн зөвлөхүүд ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч байгаа эсэх,

5.6 “Төсөл хэрэгжүүлэх компани” нь “Эрдэнэс ТТ” компанид Тавантолгойн ордын лиценз ашиглалтын төлбөр төлөхөөр санал болгосон байна. Ашиглалтын төлбөрийн хэмжээ хэд болох, энэ төлбөрийг ямар аргачлалаар тооцож байгаа болохыг тайлбарлах,

р

6. Төмөр замын асуудлаар:

6.1 Концессийн тухай хуулийн 17.1.1 дэх заалт болон түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан 2011 оны 35/32 дугаар зөвлөмжийн 1 дэх заалт зөрчигдөж байгаа эсэх,

6.2 Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2012 оны 07/04 дүгээр зөвлөмжийн 2 дах хэсгийн 1-д заасан “Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг-Гашуунсухайт, Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замыг нэгдсэн сүлжээ болгох зорилго хангагдаж байгаа эсэх,

6.3 “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн е/ заалт нь төмөр замын асуудлаар өмнө гарсан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжүүд болон Улсын Их Хурал, Засгийн Газрын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх,

6.4 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг тус ордыг ашиглах “Төсөл хэрэгжүүлэх компани” эзэмшихээр санал болгожээ. Ингэснээр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.3.1-д заасан бусад уул уурхайн ордуудын бүтээгдэхүүнийг тээвэрлэх  нөхцөл хэрхэн хангагдах,

6.5 Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1-д зааснаар Тавантолгойн орд нь стратегийн орд юм. Тиймээс “Тавантолгой-Гашуунсухайт”-ын чиглэлийн төмөр замын суурь бүтэц нь ”Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 2.2.3-т зааснаар улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц болно. Энэхүү бодлогын бичиг баримтын 6.3.1 болон 6.1.4 дэх заалтуудаас харахад улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц нь төрийн өмчлөлд бүрэн байх агуулгатай байна.

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийн 51% нь 30 жилийн дараа төрд  шилжих нөхцлөөр хэлэлцээр хийж байгаа нь  дээр заалтуудтай зөрчилдөж байгаа эсэх,

Дээрх асуулгын хариуг  Улсын Их Хурлын чуулган дээр танилцуулна уу.

н

УИХ-ын гишүүн

Л. Эрдэнэчимэг

М. Зоригт

Су. Батболд

Х. Баттулга

Ж. Батзандан

Х. Болорчулуун

О. Баасанхүү

С. Ганбаатар

Д. Ганбат

Ц. Даваасүрэн

Ц. Оюунбаатар

Д. Сумьяабазар

Я. Содбаатар

Г. Уянга

Л. Цог

Б.Чойжилсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii :
shalgarsan populistuud bna. ed nar bidniig hairlalaa yu. yasan ,,setgel,, hodolmoor yum be. geed hartal nert populistuud blaa gej
2015-02-03
должин:
гэрээ амжилттай болло гэж худлаа шоудаж байгаа шуу
2015-02-03
tvntvvsn:
nogool tamiin togoon dax ataa jotoo enhsaixaniig ajliin xiilgl dee mongolchuud vvl met sarnij vaar met negddeg shvv
2015-02-03
зочин:
энхсайхан оюун ухаан эрдэм мэдлэг эр зоригийг ашиглаж монгол улсаа хөгжүүлэх хэрэгтэй нүдэн дээр тавантолгойг хөгжүүлж байна шүү дээ гэрээ амжилттай яваад ирэхээр хэсэг бүлэг хүмүүсийн шүлс нь асгарч шунал нь хүрэж байна
2015-02-03
mongol zaluu:
м.энхсайхан байгаа цагт монгол улс өөдлөх болно.!!!!!!!!!! баттай эх сурвалж!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2015-02-03
м,энхсайханд:
та еронхий сайд байхдаа юу хийж бутээсэн вэ монгол улс огт урагшаа явсангуй гэтэл баахан гавьяат эдийн засагчтай айл болгон доктортой боллоо ичиж ухмээр юмдаа
2015-02-02
м,энхсайханд:
та еронхий сайд байхдаа юу хийж бутээсэн вэ монгол улс огт урагшаа явсангуй гэтэл баахан гавьяат эдийн засагчтай айл болгон доктортой боллоо ичиж ухмээр юмдаа
2015-02-02
м,энхсайханд:
та еронхий сайд байхдаа юу хийж бутээсэн вэ монгол улс огт урагшаа явсангуй гэтэл баахан гавьяат эдийн засагчтай айл болгон доктортой боллоо ичиж ухмээр юмдаа
2015-02-02
м,энхсайханд:
та еронхий сайд байхдаа юу хийж бутээсэн вэ монгол улс огт урагшаа явсангуй гэтэл баахан гавьяат эдийн засагчтай айл болгон доктортой боллоо ичиж ухмээр юмдаа
2015-02-02
jkkl:
z.enkhboldiin avgai gej aimar muuhai aashtai avgai baidag yum. nernii ehnii usgiig buruu bichlee gej sugselzej tenegtej baisan aimaar baavartai teneg avgai baidag yum. ene avgaigiin ter teneg uildliig odoo boltol martaagui, aimar aimar
2015-02-02
ene hudlaa:
hudlaa hudlaa dahiad huuchin humuus garch ireed mega gej ard tumnee doromjilj baina tiim surhii um bol urid eronhii said baihdaa uu hiisen um uuch hiigeegui uchir uls urag* hugjuugui
2015-02-02
монгол залуу:
м.энхсайхан байгаа цагт монгол улс өөдлөхгүй.!!!!!!!!!!баттай эх сурвалж!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2015-02-02
баатар:
мсs комранийхан ард тумны нуурсийг зараад хэт баяжиж байна тэд эхнэр хуухэдтэйгээ байнга сингапур гэх мэт оронд амарч хуухдийн паркийн газар сухбаатрын талбай дээр дураараа барилга бариж ард тумэн бид бухэн хувьцаагаараа авсан таван толгойн нуурсийг урьдчилан зарж. энсайхны хамт аар баяжиж хэт баяжиж байгааг хумуус шогшрон ярьж халгалж байгааг ундэсний аюулгуйн з дээр ярилцах хэрэгтэй
2015-02-02
залуус:
залуучуудаар хийдгэх хэрэгтэй энсайхан мэтийн настай улсуудтай хариуцлага яаж тооцож юм
2015-02-02
дорж:
энхсайхан мега энэ тэр гэж шоудаад байна хэдэн доллор унагаж аваад баяр шиг гадаадад баахан хаус худалдаж аваад алга блноо солих хэрэгтэй
2015-02-02
зочин:
30 жилийн дараа авна гэдэг бол их буруу 15 жил байх, 1,5. тэрбум доллороор барих юм бол бидч барина монголчуудаар бариул
2015-02-02
зочин:
30 жилийн дараа авна гэдэг бол их буруу 15 жил байх, 1,5. тэрбум доллороор барих юм бол бидч барина монголчуудаар бариул
2015-02-02
зочин:
30 жилийн дараа авна гэдэг бол их буруу 15 жил байх, 1,5. тэрбум доллороор барих юм бол бидч барина монголчуудаар бариул
2015-02-02
зочин:
30 жилийн дараа авна гэдэг бол их буруу 15 жил байх, 1,5. тэрбум доллороор барих юм бол бидч барина монголчуудаар бариул
2015-02-02
зочин:
30 жилийн дараа авна гэдэг бол их буруу 15 жил байх, 1,5. тэрбум доллороор барих юм бол бидч барина монголчуудаар бариул
2015-02-02
irgen:
p* mine chi naad hulmastai diplomoo avaad oros ruugaa zail. yadargastai p* ve
2015-02-02
irgen:
haltmaagiin *e siig oros ruu ni otos yashkatai ni hooj yavuulahgui bol mongoliig horloj duusahgui dee
2015-02-02
irgen:
baigaliin baylagaa ashiglaad kazakstsn yaj hogjij bna. ene heden uhdeluud mongoliig horloj duusahgui yum daa. adgiin sh aarnuudddaa.
2015-02-02
ogii:
za odoo ehellee dee, ene hed shantaaj taviad, tohirohgui bol ehelsen ajiluud budaa. iim l ul*a bid, suuliin 2 sar yu hiigeed bgan, zugeer togloj bsan yumuu, yag ajil dundaa orood yavj baihad, manai mongolchuud bolson hoino tenegtej ehellee.
2015-02-02
дэмжиж байна.:
бүх зүйл тодорхой, ард түмэн нэгдсэн ойлголт авах хэрэгтэй. энхсайхан гялс зурчих гээд байгаа шүү.
2015-02-02
болдоо:
нөгөө л хэдэн сүгсэлзүүрүүд. энэ улс орноо бодоочээ. өөрсдийнхөө л эрх ашгыг нэр хүндийг л бодоод байх юмаа. амьсгаа нар чаддаг юм бол та нар өөрсдөө яваад мөнгө хөрөнгө оруулалт олоод ирээч.
2015-02-02
sain bn:
ene hed ovoo sh dee, sain bn, bur todorhoi sain boltol asuu
2015-02-02
нөгөө л гарууд:
нөгөө л хэдэн гарууд женко, бэлтрэг 2-ын хатгаасаар эм си эс, алтанхуяг, нямдорж нараас л өс хонзонг авах шоу байна, энэ орон ер нь цаашаа явах нь уу
2015-02-02