Газрын дуудлага худалдаа зарлалаа

img

 
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд  2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана.
g
д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/
1  Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 1-А  барилга 15 Худалдаа үйлчилгээ 0.3 39 126 874
2 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 1-Б  барилга 14 Худалдаа үйлчилгээ 0.3 39 126 874
3 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 2-А  барилга 13 Худалдаа үйлчилгээ 0.6 72 229 350
4 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 2-Б  барилга 12 Худалдаа үйлчилгээ 0.6 73 025 724
5 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 3  барилга 11 Худалдаа үйлчилгээ 1.0 117 243 530
6 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 4  барилга 10 Худалдаа үйлчилгээ 1.2 139 243 530
7 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 8  барилга 9 Худалдаа үйлчилгээ 0.2 30 786 097
8 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 6  барилга 8 Зочид буудал, оффис 1.1 129 550 000
9 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 6  барилга 7 Зочид буудал, оффис 1.1 129 550 000
10 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 6  барилга 6 Худалдаа үйлчилгээ 0.8 96 529 600
11 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 6  барилга 5 Худалдаа үйлчилгээ 0.8 96 550 000
12 Авто худалдааны цогцолбор байгуулах газрын  Бүс 6  барилга 4 Худалдаа үйлчилгээ 1.0 117 023 515
Нийт 9.0 1 079 985 094
Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 8:00 - 17:00 цагийн хооронд нийслэлийн Өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэд битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. www.umch.ub.gov.mn цахим хаяг, 11 325209, 9905-6537 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтойгэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ