Оймс, шампунийг номоор солъё
“Номтой нөхөрлөе" клубээс өнөөдөр цагаан сарын баяраар ном бэлэглэхийг уриалан хэвлэлийн хурал хийлээ. Хуралд "Номтой нөхөрлөе" клубийн тэргүүн Н.Хүлгэн, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн гүйцэтгэх захирал Ц.Бүжидмаа, ЛЭОС-ын дэргэдэх “Залуу улс төрч” клубийн тэргүүн Б.Төрсүлд, “Номын Хишиг” компанийн захирал Б.Мөнхбаяр нар оролцсон юм.
Тэд "Монголчууд цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлээ биш Хятадын эдийн засгийг дэмждэг болоод удаж байна. Мөн өдрөөс өдөрт өсөж байгаа валютаараа оймс, тирко, шампунь зэргийн хэрэггүй, чанаргүй зүйл авдаг. Үүний оронд бид хоорондоо ном бэлэглэдэг болчихвол Монгол орон даяар оюуны асар том давлагаа өрнөх болно" гэж “Номтой нөхөрлөе” гэж онцолсон.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ