Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Төрийн ордны “Б” танхимд

09:00 цагт “Тэтгэврийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг  болно.

б

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд

09:30 цагт НЭМГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хамтран “Нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээ, дуудлага хүлээн авалтын шуурхай байдлыг хангахад салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нь” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна.  Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв, холбогдох бусад байгууллагууд оролцоно.

ө

ЭМСЯ-ны ШУТ -ийн байранд

11:00 цагт Уушигны хатгаа өвчний эсрэг вакцины үр дүнгийн судалгааны нээлт болно. Утас: 91000900

бө

ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд

11:00 цагт Тариаланчдын тариалсан улаанбуудайн тонн тутамд 70000 төгрөгийн урамшуулал олгох тухай асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 99072224

б

Чингисийн талбайд

11:40 цагт бөө нар бөөлөн иргэний хөдөлгөөнүүд хамтран "Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслол" ажиллагаа явагдана.

б

Интерном номын дэлгүүрт

16:00 цагт  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн "Монголоо таниулъя" номын нээлт болно.

бы

МН мэдээллийн төвд

11.00  цагт “My car” автосервисийн ерөнхий захирал  бусдын гарт амиа алдсан хэрэгтэй  холбогдуулж ар гэрийнхэн нь мэдээлэл  хийнэ.

12.00  цагт Сонгинохайрхан дүүргийн 62-­р дунд  сургуулийн ҮЭХ­ноос захирлын сонгон  шалгаруулалтын асуудлаар мэдээлэл  хийнэ.

d

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ