Гал зогсоох гэрээ байгуулжээ

img

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр төрийн эргэлт хийхийг санаархаж, улс даяар үймээн дэгдээгээд буй дэд ерөнхийлөгч асан Риек Мачартай гал зогсоох гэрээ амжилттай байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Ерөнхийлөгч үймээнийг зогсоохын тулд дэд ерөнхийлөгчтэй эрх мэдлээ хуваалцахыг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнд үсэг зурсан байна. Хамтран ажиллах гэрээнд хоёр тал харилцан гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгч,   Риек Мачарыг  дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон байна.

1

Ерөнхийлөгч Салва Кийр өнгөрсөн оны долдугаар сард Риек Мачарыг дэд ерөнхийлөгчийн суудлаас буулгасан билээ. Энэхүү үйл явдлын дараа Риек Мачарыг дэмжигч цэргүүд төрийн эргэлт хийхийг санаархаж, үймээн дэгдээж, энгийн иргэдийг барьцаалах зэргээр дургүйцлээ илэрхийлсэн билээ. Засгийн эрхийг авахын төлөө өдүүлсэн тулааны уршгаар 10 мянган гаруй хүн амь үрэгдэж, 1.5 сая эх орноосоо хүн дүрвэж, 5000 гаруй хүний наймааны золиос болсон юм. Өмнөд Судан 2011 онд Суданаас салж, тусгаар тогтнолоо зарласан боловч дөрвөн сая орчим хүн амтай тус улсад улс төрийн тогтвортой байдал өнөөдрийг хүртэл тогтворжоогүй байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsalin ondor:
manai tserguud alba haana
2015-02-03
хар болгох нууц:
15-35 насныханд зориулсан хар болгох нууц номыг интерном, мир , мажестик, аз хур, алтантөгрөг, голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
2015-02-03
өндөр болгох нууц:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, мир , мажестик, аз хур, алтантөгрөг, голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
2015-02-03