Эболагийн эсрэг вакциныг туршиж эхэллээ

img

8600 хүний аминд хүрээд буй эбола вирусын эсрэг вакциныг Либери улсад өчигдрөөс эхэлж туршиж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмч, сувилагчид энэхүү вакцинд 30 мянган сайн дурынхныг хамруулахаар төлөвлөсөн байна.  Тус улсын хэмжээнд вирусын халдвараар 3600 хүн амиа алдаад буй юм. Өнөөдрийн байдлаар эбола вирусээр 21 мянган хүн халдвар аваад байна. Тэдний 7700 нь Либери улсад бүртгэгджээ. АНУ-Канадын эрүүл мэндийн ажилчид гаргаж авсан вакцинаар дээрх халдвар авсан 9700 хүний 100-д нь тарьж, биеийн байдлыг нь хянаж эхэлсэн байна.

1

Энэхүү вакцинд ихээхэн найдлага тавьж буйгаа ДЭМБ-ын захирал Маргерат Чан нуугаагүй байна. Тэрбээр “Эбола вирусыг хурдан дарж, олон хүнийг үхлийн аюулаас аврахгүй бол Африк тив олон улсаас тусгаарлагдах нь цаг хугацааны асуудал боллоо” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ