Нөөцөлсөн тэжээлийн 4.6 хувийг нь зарцуулжээ

img

ХХААЯ-наас бүх аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагуудтай холбоо барихад малын зүй бусын хорогдолгүй, зам даваа хаагдаагүй, өвс, тэжээлийн нөөцтэй өвөлжилт хэвийн байна. Одоогийн байдлаар аймаг, сумын нөөцийн хувьд 28.5 мянган тн өвс, 4.2 мянган тн тэжээл бэлтгэгдсэнээс 112.5 тн өвс буюу 0.4 хувь, 196.2 тн тэжээл буюу 4.6 хувь нь зарцуулагдсан, ихэнх аймгийн нөөц хэвээр байгаа гэлээ. Харин Цаг уур орчны шинжилгээний газраас нийт малчид, иргэдэд энэ сарын 3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр, 6-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fyfds:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, мир , мажестик, аз хур, алтантөгрөг, голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
2015-02-03