Хайрын сар эхэллээ
Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон. Түүнчлэн 2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж шинэ оноо “Гарааны сар”-аар амжилттай эхлүүлсэн бол 2-р сарыг “Хайрын сар” болгон зарлаж залуусаа хайраар давалгаалуулахаар боллоо.
н
“Хайрын сар”-ын хүрээнд залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм. Тухайлбал жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан Уул” хайрын шүлгийн наадмыг 17 дахь жилдээ, “Дугуйтай болзоо”, Хайрын захидлын уралдаант нэвтрүүлэг, 1000 хосын болзоо гэх мэт сонирхолтой олон арга хэмжээнүүд байгаа аж.
а
МЗХ нь I 7 хоногийг “Найз нөхдийн хайр”-ын долоо хоног болгон зарлаж найз нөхөд бие биенээ хүндэлж харьцах, ярилцаж ойголцох боломжийг олгож “Кофе амталцгаая” кофе шопуудын хөнгөлөлттэй үйлчилгээнүүд санал болгож байгаа гэнэ. II 7 хоногийг “Амраг хосуудын хайр”-ын долоо хоног буюу хайрт хосууддаа чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах бол , III 7 хоног нь “Гэр бүлийн хайр”-ын долоо хоног болон үргэлжилж гэр бүлийн хайр түүний үнэ цэнийг ойлгуулах гэнэ. Түүнчлэн эх орноо хайрлах хайрыг ч марталгүй IV 7 хоногийг “Эх орноо хайрлах хайр ”-ын долоо хоног болгон түүчээлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ