Уурхайчид амиа алдлаа

img

Нийслэлийн Налайх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Таван шүтээн” ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайн нүүрсний уурхайн аманд нуралт болж гурван уурхайчин дарагдан, хоёр нь нас барсан ноцтой осол гарчээ. Уул уурхайн аврах ангийн 35 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 30 настай А гэгч эрэгтэйг эсэн мэнд гаргаж дүүргийн эмнэлэгт хүргэсэн бол, иргэн 26-н настай эрэгтэй Д, 30-н настай эрэгтэй Ц нарын цогцсыг гаргаж авсан байна. Уг хэрэг өчигдөр 18.00 цагийн үед гарчээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
heddugeer zuun d bid amidraad bnaa ain uurhaid daragdaj uheed bhiimaaa ene asuudaliig 1 tiish bolgoocheee ymar hetsuu tor zasagtai ym beee
2015-02-03
zochin:
hairan saihan zaluus
2015-02-03