Тэмээчний алдар баяр боллоо

img

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн нутагт өчигдөр “Тэмээчний алдар” тэмээний баяр амжилттай зохион байгуулагдлаа. Баярын үеэр шилмэл ингэ, буур, тором шалгаруулснаас гадна атны уралдаан, хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулжээ.

Тэмээний баярын ашиг шимтэй ингээр цохио багийн малчин З.Зөнбилэгийн бор ингэ 2,2 литр, У.Батцэнгэлийн ширээ шар ингэнээс 2,1 литр сүү сааж ашиг шимтэй ингээр тус тус шалгарсан. Шилмэл бууранд Улааншороот багийн малчин У.Отгонсүхийн хар буур тэргүүлжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ