Булганд газар хөдөлжээ

img

Булган аймгийн Орхон сумын төвөөс урд зүгт 16 км-т өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өглөөний 04:30 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одон орон, геофизик судалгааны төвөөс илгээсэн уг мэдээллийг үндэслэн Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад тус бүс нутагт хохирол учраагүй байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ