Үнэрч Мастерёо

Гэхдээ манай цагдаагийн байгууллагад үнэрийн лаборатори байхгүй. Албаны эрэлч нохой нь био үнэр илчлэгийн хувьд гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах боломжтой гэдгийг судалгаагаар баталсан. Зарим улсын цагдаагийн байгууллага үнэрийн лабораторийг гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж байна.
б
Үнэрийн лаборатори болон үнэр судлал нь /одорлоги/ криминалистикийн шинжлэх ухааны чухал салбарын нэг юм. Гэмт этгээд хэргийн газарт дахин давтагдашгүй өөрийн үнэрийн молекулаа үлдээдэг. Түүнийг нь лабораторийн аргаар бэхжүүлэн авч хадгалдаг. Хадгалсан үнэр болон эд зүйлүүдийг уг хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний үнэртэй нохойн үнэрлэх эрхтний харьцуулан ялган таних чадварыг ашиглан тогтоох, уг хэргийг шалгаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
б
Үнэрийн лабораторийн тусгайлан сургасан албаны эрэлч нохой нь гэмт хэрэгтний хэргийн газарт үлдээсэн үнэрийг хадгалан үнэрүүдтэй харьцуулалт хийх, ижил аргаар үйлдэгдсэн хэд хэдэн хэргийн газраас авсан үнэрүүдтэй харьцуулалт хийж, нэг хүн үйлдсэн байж болохыг тогтоох. Мөн дахин давтан гэмт хэрэг үйлддэгддэг болон онц сэжигтэй хүний үнэрийг авч хадгалан, харьцуулалт, туршилт хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Манай цагдаагийн байгууллага үнэрийн сан, үнэрийн лабораторитой болсноор гэмт хэрэгтэй тэмцэх аждын үр дүн тодорхой хувиар дээшлэх ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолдог.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ