Туушингийн узелийн өрөөнд гал гарчээ
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны Туушин зочид буудлын узелийн өрөөнд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1,2 дугаар тасаг ажиллаж гал түймрийг унтраасан байна.
ы
Гал түймрийн улмаас утаажилт ихтэй байсан тул зочид буудлын дээд давхаруудад байсан иргэд, зочдын аюулгүй газарт гаргаж амь биеийг нь авран хамгаалсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ