Мөрдөн байцаалтаас зугтсан байцаагчийг баривчилжээ
ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарын хүмүүст татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган ял оноосон билээ. Уг хэрэгт холбогдсон гэх Баянгол дүүргийн Татварын хэлтэст ажилласан байсан Н.Буяндэлгэр байцаалтын үеэр оргон зайлж, АНУ-руу оргон зайлсан байдаг.
Харин түүнийг 14 хоногийн өмнө эх орондоо ирэх үед нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид саатуулж, хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байна.
Н.Буяндэлгэрт холбогдох хэргийг шүүхээс түдгэлзүүлсэн байж. Гэвч байцаалтын явцад оргон зайлсан гэх хэрэгт буруутгагдан прокурорын хяналтад шилжжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ