Хоггүй шинэлэхийг уриаллаа
Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөнөөр тус аймгийн удирдлагууд хоггүй шинэлэхийг уриалсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Бургалтайн 2 дугаар багийн “Намаржааны гозгор” гэдэг газар өвөлжиж байгаа Орхон аймгийн “Малчин” багийн харьяат Б-гийн хотонд үхрийн хорт салст халуурал өвчин гарсантай холбоотойгоор 21 хоногийн хугацаанд хяналтын фостыг ажиллуулах захирамж гаргажээ.
Түүнчлэн, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд сар шинийн баярыг угтаж харъяалалгүй ахмад настанд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй гэж шийдвэрлэжээ. Тус аймгийн хэмжээнд энэ онд 3026 ахмадад хүндэтгэл үзүүлэх гаардлагатай гэсэн судалгаа гарчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ