Их хэмжээний хар тамхи оруулж ирэхийг завджээ
Монгол Улсын иргэн “Б”, “М “, “Т” нар өнгөрсөн сарын 30-нд Буянт-Ухаа хилийн боомтоор их хэмжээний хар тамхи оруулж ирэхийг завджээ. Тэдний хилээр оруулж ирэх гэж байсан “мөс” буюу метамфетамин нь ойролцоогоор 20 гр байсан гэнэ. Мөн тэдгээр этгээдүүдэд хар тамхийг татаж мансуурахад хэрэглэдэг зориулалтын хэрэгслүүд байсныг хууль хяналтын байгууллагууд хураан авчээ. Түүнчлэн, энэ сарын 1-нд Монгол Улсын иргэн Л нь Буянт-Ухаа хилийн боомтоор 20 гр дээрх төрлийн хар тамхийг бие, гар ачаа тээшиндээ нуун хилээр нэвтрэх гэж байсныг Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын албаны ажилтнууд илрүүлэн, саатуулжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ