Урт нэртэй хуулийн төслийг буцаалаа
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Урт нэртэй хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ “200 метр дотор гол мөрний эхийг хөндөх ёсгүй. Гол, мөрний усны эхийг хамгаалах ёстой” гэсэн байр суурьтай байлаа. Байнгын хорооны хуралдаанд Уул уурхайн сайд Р.Жигжид оролцсон, харин БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол байгаагүй юм. Тиймээс гишүүд БОНХАЖ-ын сайдыг хуралдаанд оролцуулахыг шаардаж байлаа. Харин байнгын хорооны дарга Су.Батболд “Ажлын албаар дуудуулаад ч, би өөрөө залгаж яриад ч хуралдаанд оролцохгүй байгаа сайдыг яах вэ? хэмээн арга барагдсан өнгөөр хариулж байв.
d
Урт нэртэй хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Арвин “Энэ хуулийн төсөл 2009 онд батлагдсанаасаа хойш уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын ажлыг зогсоолоо. Урт нэртэй хууль таван жил хэвтээ байдалтай явж ирсэн. Одоо энэ хуульд өөрчлөлт оруулж, компаниудын үйл ажиллагааг явуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх хэрэгтэй” гэж байлаа. Харин гишүүн Ж.Энхбаяр ”Энэ хуулийн төсөлд асуудалтай зүйл байна. Байгаль орчин талаасаа хуульд зөрчилдөх заалт байна. Дахин ажлын хэсэг томилж, хэлэлцүүлэх хэрэгтэй.
d
Тиймээс хуулийн төслийг ажлын хэсэгт буцаах саналтай байгаа” гэсэн горимын санал гаргав. Ж.Энхбаяр гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. Ийнхүү Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсэгт буцаав.
d
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ