Тэтгэврийн шинэчлэлийг хэлэлцлээ

img

“Тэтгэврийн шинэчлэл”-ийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг боллоо. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиудыг баталжээ. Манай улс 2030 он гэхэд ахмад настны эзлэх хувь нэмэгдэн 1960-1970-аад оныхон тэтгэврийн санг өсгөж, арвижуулах механизм бүрдээгүй, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлтэй уялдаа холбоогүй зэргээс шалтгаалан хагас хуримтлалын тогтолцоонд өнөөг хүртэл шилжиж чадахгүй байгаа аж.

ө

Өнөөдөр эдийн засгийн идэвхитэй хүн амын дөнгөж 63 орчим хувь нь тэтгэврийн албан журмын даатгалд хамрагджээ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагсдын дийлэнх нь тэтгэврийн даатгалд хамрагдаагүйгээс тэдний ирээдүйн баталгаа алдагджээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн  Д.Батцогт:

ө

-Тэтгэврийн даатгалын сан нь орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй, зөрүүг нь улсын төсвөөс санхүүжүүлж байгаа нь тэтгэврийн даатгалын сан ачааллаа даахгүй болж, дорвитой шинэчлэл хийх эрэлт, хэрэгцээ, шаардлага бий болсныг харуулж байна. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэхдээ нэрийн дансны шинэчлэлийг эрчимжүүлэх, шимтгэлийн болон тэтгэврийн  зохистой хувь хэмжээг тогтоох, тэтгэвэр бодох аргачлалыг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна.

ө

Цаашид тэтгэврийн тогтолцоонд эрс өөрчлөлт, шинэчлэлийг  хийж, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх, хуримтлагдсан өр, авлагыг багасгах, Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай” гэж байлаа.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ubtz dah :
ub tumur zamaar 40 sae achaa teeh bolomj bii
2015-02-03