“Дүнжингаравын хурд” уралдаан шинийн 4-нд болно

img

Өчигдөр Засгийн газрын хуралдлаа. Уг хуралдаанаар  Хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг тогтоолоо. Ингэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргасан байна.

“Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд, хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийнхийг Дорноговь аймагт гуравдугаар сарын 1-нд тус тус зохион байгуулахаар болжээ.

Мөн баруун бүсийн зуны уралдааныг Увс, зүүн бүсийнхийг Сүхбаатар, төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай, говийн бүсийнхийг Өмнөговь, хангайн бүсийн уралдааныг Булган аймагт 2015 оны долдугаар сарын 25-26-д, Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт наймдугаар сарын 8-9-нд зохион байгуулахаар болсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jyjyhgf:
morinii ezed boloh gahainuudaa ta nar uursdiinhuu huuhduudeer morio unuulaach
2015-02-03
иргэн:
монголчууд төрөөр шийдвэр гаргуулахгүйгээр цагаан сараар морио унаж.өөрсдийнхөө саналаар настан ахмад хүмүүсээ хүндэтгэж унаж явсан морьдоо уралдуулж.мөн айлын хооронд уралдаж нааддаг байсан биз дээ улсаа удирдаж чадахгүй ард түмнээ ядууруулж байж юун уралдаан зохион байгуулах энэ уралдааныг чинь ядуу буурай ард түмэн малчид л лав үзэж чадахгүй баячуудын наадам шүү дээ
2015-02-03
йййййййййй:
хvлэг,хvvхэд хоерыг зовоож кайф авагчидаа урин дулааныг хvлээж чадахгvй байна уу
2015-02-03
12222:
гишүүд хийх ажлаа мэдэхгүй болохоор өөрсдийнхөө морийг уралдуулж ажлаа хийх нь ээ дээ
2015-02-03