НАМЗХ-ны ЕНБД Б.Бат-Эрдэнэ Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ажиллана
Өнгөрсөн 2014 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо дотоод бүтэц болон нийгэмрүү чиглэсэн олон ажлыг хөдөө орон нутгуудад амжилттай зохион байгуулсан.
Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болгон НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Удирдах зөвлөлийн ажлын алба энэ сарын 11-нээс 16-ны өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад ажиллахаар болсон байна.
Тус аймагт ажиллаж буй НАМЗХ-ны салбар зөвлөлийнхөө залуучуудтай уулзалт хийж, тэндний санал сэтгэгдэлийг сонсох, 2013-2014 оны ажлын тайланг сонсох, 2015-2016 оны ажлын төлөвлөгөөтэй танилцах зорилготой юм байна.
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо нь Монгол орны 21 аймаг, 366 суманд өөрийн салбар зөвлөлөө байгууллан ажиллаж буй Монголын залуучуудын дуу хоолой болсон томоохон байгууллагуудын нэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ