"My car"-ын захирлын үхэлд эхнэрийг нь сэжиглэв
"My car" компанийн захирал Б амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч сарын эхээр гарсан. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст шалгаж буй. Харин өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлд хандаж, түүний үхэлд эхнэрийг нь сэжиглэж буйгаа илэрхийлэв.
б
Тэдний хэлж буйгаар хэргийг шалгаж буй цагдаагийн хэлтсээс талийгаачийг амиа хорлосон гэж үзэж байгаа аж. Талийгаачийн дүү Ч.Отгонцэцэг "Талийгаач амиа алдахдаа хэвлийдээ хоёр удаа хутгалуулж, хоолойгоо гурав огтлуулсан байсан. Ийм байдлыг харсан хууль хяналтын байгууллагынхан битгий хэл энгийн хүн амиа хорлолт гэж итгэхээргүй байгаа биз дээ. Бидний зүгээс талийгаачийн эхнэр А.У-ийг сэжигтнээр татан, шалгахыг хүсч байна. Энэ хэргийг зохион байгуулалттайгаар, шуналын сэдэлтэйгээр үйлдэгдсэн гэж бодож байгаа" гэж ярилаа.
ы
Мөн талийгаач амиа алдахаасаа өмнө эхнэр хүүхдээсээ тусдаа буюу өөрийн дүү Ч.Отгонцэцэгийн хамт амьдардаг байжээ. "Талийгаач дүүдээ бидний гэрт чагнах төхөөрөмж тавьчихаж. Бидний яриаг эхнэр мэдчихсэн байх юм. Ахад нь ямар нэг юм болвол чи араас нь яваарай" гэж хэлж байсан гэнэ. Талийгаачийн ар гэрийнхэн бидэнд эхнэр У-ийг сэжиглэх шалтгаан, нотлох баримт бий гэдгийг онцолж байсан юм.
ы
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ