Монголбанк арилжаанд оролцсонгүй
2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1944.25-1945.90 төгрөгийн ханшаар 16.2 сая ам.доллар, 310.60-311.26 төгрөгийн ханшаар 65.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно.
с
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ