Хамт олны нэрээр архидахыг эсэргүүцэж байна

img

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаад Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нараас тодрууллаа.

a

С.Одонтуяа: “Архийг хориглох тусам сөрөг үр дагавар гардаг гэдгийг харуулсан олон улсын туршлага, бодит сургамжууд бий. Тиймээс УИХ-ын гишүүд энэ асуудалд их болгоомжтой хандаж байгаа. Гэхдээ архитай тэмцэх асуудалд бүгд 100 хувь нэгдсэн. Өнөөдөр архинаас үүдэлтэй хор хохирол, гэмт хэрэг, осол аваар, нийгмийг сэртхийлгэсэн олон хэргүүд гарч байна. Гишүүд хууль гаргах гэж байна гээд амьдралд хэрэгжих боломжгүй, хэт хуурай хууль гаргавал өнөөгийн түвшинээсээ ухрах, далд эдийн засаг,  бүлэглэлийг бий болгочих вий гэдэг асуудалд анхаарч байгаа. Миний хувьд энэ хуулийг өсвөр үе рүү чиглүүлээсэй гэж бодож байна. Өсвөр үеийг архины хор хөнөөлөөс хол байлгах вэ гэдэг асуудал их чухал. Орон сууцны байшингийн доод давхарт баар ресторан ажиллаж, хүмүүсийг амраахгүй байгаа асуудлыг зогсоох хэрэгтэй. Харин төвлөрсөн том дэлгүүрүүдэд камертай, хяналттай, тусгай хаалтны цаана ч юм уу архийг худалдах, эсвэл зөвхөн баар цэнгээний газар дууж бүжиглэх нөхцлийг нь бүрдүүлсэн газар цагдаагийн хяналт тавьж чадах, гэмт хэрэг гарахааргүй орчинд хэрэглэдэг болгох хэрэгтэй байна. Төрийн байгууллагууд өөрсдөө бас энэ асуудалд анхаарч ажлын байрандаа архи уух, хамт олны нэрээр архидах асуудлыг л эсэргүүцэж байна.

a

-УИХ-ын гишүүд шөнө оройн  цагаар хуулт хэлэлцэх үеэр гишүүд хааяа өрөөндөө архи  үнэртүүлсэн тохиолдол байдаг. Гэтэл төрийн аливаа үйл ажиллагаа н дээр ажлын бйаранд ээр согтуу байх нь хэр үлгэр  дууриалал байх юм бол?

a

Б.Гарамгайбаатар: Мэдээж УИХ-ын гишүүн өөрсдийнхөө баталсан  хуулийг дагаж мөрдөх ёстой. Засгийн газраас  өргөн барих гэж байгаа Согтууруулах ундаатай тэмцэх тухай бодлогын баримт бичигт ямар зүйл заалт орж ирэхийг мэдэхгүй байна. Архины тухай хуулийг гаргах нь зөв. Гэхдээ зөв хэлбэр дүрстэй, амьдралд хэрэгжих боломжтой хууль батлахыг хүсэж байна. Тэрнээс  биш урт нэртэй хууль шиг хууль баталчихаад тэрнийгээ хэрэгжүүлж чадахгүй 20-иод жил дамнаад хэрэлдээд яваад байж болохгүй. Тиймээс бодлогын баримт бичигт нийцүүлсэн хууль батлах нь зөв гэж үзээд хууль санаачлагч нь хуулиа татаж авахуулж байгаа юм.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za bolidoo odnoo:
chi yrd jil 76-iin shine jil deer oyngereliin hip hop dyyn deer shulsee uschuuleed guivaad bujiglej bsniig ard tumen harsanshdee. chi tehed eruul bsnuu bas tanai hamt olon 76
2015-02-04
архи уудаг хүн:
өөрсдөө эхлээд уухаа больчих. эсвэл лалын шашинтнууд шиг архи уусан хүнийг амьдаар нь шатаадаг хуулиа л батлачих.
2015-02-04
okok:
niillege, bayar temdegleh, agaart garah neriin dor hamt olnooroo arhidddag yavdliig zogsooh heregtei
2015-02-04
hehe:
hynii arkhi uuh erhend haldahaa boli haach gazar arkhi uuj l baidag mongol hyn geheeree arkhi uuj boldoggyi yumuu haa* yum
2015-02-04
өөөө:
бөө батбаярыгаа архины эмчилгээнд явуулчихаад олон юм яоь.
2015-02-04
өөрсдөөсөө эхлээд тэмц:
архитай тэмцэхийг дэмжинэ, гэхдээ төрийн ордоноо архигүй орчин болго, их хурлын танхимдаа согтуу ирчихээд хэрэлдээд суух нь ямар харагдах вэ? сайхан уу, муухай юу? аль нь вэ хө, эрхэм гишүүдээ?
2015-02-04
olloo:
turiin tu*ed ni hurtel hural deer sogtuu irtlee arhiny asuudal mongold hundersen bn..tiim uchiraas arhiny tuhai zuv huuli gargaasai gej husej bn
2015-02-03
bayangol:
ta nar erdene ta 2 nairamdald ochij uursduu arhidahaaboli
2015-02-03
zochin:
hubiin baiguullaga yu gej tiim zambraagui bh be de doroo dampuurah blgui
2015-02-03
zochin:
hubiin baiguullaga yu gej tiim zambraagui bh be de doroo dampuurah blgui
2015-02-03
tiim shuu demjij bna:
hamt olon ajiliin gazariin nereer yanguia turiin alband ih bdagiig huleen zubshuurnu
2015-02-03
chingiss khaan aildsan ni:
ezen ni arhind durtai bol ulsaa aldana, engiin ard arhind durtai bol ed mal hurengee barna . iimd arhiig hen bolovch buu uu gej ikh ezen chingiss khaan aildsan baidag ajee. getel mongol uneeder chingiss khaaniihaa zuragiig arhinii shilen deer naachihaad uugaad sogtuurhaad baij taarahgui bolov uu. arhidan sogtuurhal -sos.
2015-02-03