"Бид 2015 онд тариалалт хийх боломжгүй"
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанд тариаланчид, гурил үйлдвэрлэгчид болон ХХААЯ-ны төлөөллийг оролцож, зөрүүтэй мэдээлүүд өгч байсан юм. Гурил үйлдвэрлэгчид импортын гурил оруулж ирэх шаардлагатай бол тариаланчид хэрэв тэгвэл бид энэ онд тариалалт эрхлэхгүй гэсэн байр суурьтай байв. Энэ асуудлаар “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”-ны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.
й
-Тариаланчдаа төр хэрхэн дэмжих ёстой юм бэ. Ер нь энэ асуудалд хэр анхаарч байгаа бол?
-Төр аль аль талынхаа эрх ашгийг жигд хангах ёстой. Гэтэл төр өнөөдөр гурил үйлдвэрлэгчиддээ гаднаас буудай оруулаад өгчихдөг, бидний илүүдэл буудайг гаргадаггүй. Аль нэг талд нь давуу эрх олгоод байна. Төрийг хэн дуртай нь зэвсэг болгоод тариаланчдын эсрэг арга хэмжээ явуулдаг зүйл биш. Р.Бурмаа сайд төрийн нэр барьж, муйхарлаж ажил явуулж байна. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Су. Батболд бас л буруу бодолтой байна. Бас л тариаланчид руу дайрсан, гурил үйлдвэрлэгчдийг хамгаалсан байр суурьтай байна.
ы
Энэ хүн бас өмнө нь бидэнд “Ер нь тариа тарих ямар шаардлагатай юм бэ. Та нар тариа тарихаа болиод, мал малла” гэж хэлсэн. Дараа нь өөрөө утасдаад “Би тоглосон шүү. Битгий миний тоглоомыг ард түмэнд хэлчээрэй” гэж байсан. Гэтэл өнөөдөр яг үүнийг давтаад хэлчихлээ. Эднийхээр бол бид гаднаас гурил оруулж ирж идэх ёстой юм байна. Эцэст нь бид дийлэхгүй юм байна. Одоо больё. Том яам ажиллаад нэмэр алга. Ерөнхий сайд зохион байгуулсан ийм ажлын өөдөөс бидний дуу хоолой мөхөсдөх юм байна. Та нар импортоо чөлөөтэй оруулж ир. Харин бид 2015 онд тариалалтад гарч чадахгүй. Мөнгө байхгүй юм чинь юугаараа тариагаа тарих юм. 100 мянган төгрөгийн зөрүү өгнө гэж байгаад үүнийг нь доош нь дараад тариагаа тариулсны дараа мөнгө байхгүй гэж байна. Тиймээс бид тариалалт хийх боломжгүй.
ы
-Манайх гурилын цавуулгийн талаар ярьж байна. Гэтэл дэлхий нийтэд оросын гурилыг шаардлагатай эрдэс, бодисын хэмжээ байхгүй гээд татгалздаг гэх юм. Ямар байх ёстой юм бэ?
-Энэ Оросоос орж ирж байгаа улаан буудай чанаргүй. Цацрагийн хэмжээ бусад талаараа тэнцдэггүй. Үүнийг холбогдох газрууд нь шалгах хэрэгтэй. Хятадууд гэхэд малын тэжээл, хивэгээ авахдаа 17 хүн ирж шалгаж авдаг. Тэгэхэд Монгол Улс ямар ч зөвшөөрөл, шалгалтгүй улаан буудай оруулж ирж байна. Нэг зүйл хэлэхэд “Улаанбаатар”, “Од” группын “Ургац” гурилыг битгий идээрэй. Маш аюултай гурил болсон шүү. Их аюултай гурил байгаа шүү. Одоо хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн. Цагаан сараас өмнө иргэдэд шинжилгээнд хамруулаагүй аюултай гурил зарна. Тариаланчдаа гэж бодож байгаа бол битгий хэрэглээрэй татгалзахыг ард иргэддээ уриалж байна.
ы
-Импортын буудайнд ямар эрх ашиг яваад байна вэ. Хардах үндэслэл?
-Энэ ажлыг хийж байгаа хүмүүс том ченжүүд. Орж ирж байгаа буудайны 80 хувийг хоёрхон компани авч байна. Өнөөдөр нийтдээ буудайны чамнар муудчихсан юм уу гэхээр үгүй. Дотоодын буудайны чанар нийтдээ муудсан бол бүх компаниуд адилхан авах ёстой. Тэгсэн хэр нь жилийн дөрвөн хувийн хүүтэй мөнгөний 50 хувийг ганцхан компани авч байна. Үүнийг хээл хахууль, авилга гэж хэлэхгүй бол өөр юуг хэлэхэв.
й
Хоёрхон компанид Монголын төр үйлчлээд байна. Орж ирж байгаа буудай, гурил, хувиаралж байгаа мөнгө бүгд тэднийх болдог. Эдний үгийг бүгд дэмжиж байна. Байнгын хорооны дарга Су.Батболд дарга нь дэмжиж байна. Тэгэхээр энэ хоёр нам нийлчихсэн юм байна. Үнэхээр бие биенийхээ эрх ашгийг хамгаалдаг болсон байна. Тэгхээр энэ төр худлаа юм байна. Р.Бурмаа сайд, Су.Батболд дарга бүгд нэг болсон байна.
й
-Буудайн урамшуулал өгдөг болсоноос хойш тариаланчид тарианыхаа чанарт бус хэмжээнд анхаардаг болсон гэсэн шүүмжлэл байна?
-Бидний тариалсан буудайг улсын мэргэжлийн хяналтын байгууллага шалгаад чанартай гэдгийг нь хэлсэн. Бид хангалттай гүтгүүллээ. Тэгэхэд чанаргүй буудай гэж хэлсээр байгаад ийм байдал хүргэлээ. Тиймээс одоо бид чадахгүй ээ. Та нар тэр чанартай буудайгаа Оросоосоо авч хэрэглээрэй. Бидний тариалсан буудайны чанар сайн гэдэг нь батлагдахад хүрэлцэхгүй гэж хэлж байна. Монгол Улс жилд 250 тонн гурил иддэг. Тэгсэн Ц.Баатарсайхан 450 мянган тонн улаан буудай шаардлагатай гэж ярьж эхэлсэн.
й
-Энэ жилийн тариалалтаас хэдий хэмжээний буудайг борлуулаагүй үлдсэн байна вэ?
-Яам нь буудайгаа хаана байгааг мэдэхгүй байна. 40 мянган тонн улаан буудай хаана байна вэ гэсэн реалити шоу хийгээд олох хэрэгтэй. Ийм байр суурьтай Байнгын хорооны дарга, салбарын сайд, Ерөнхий сайд байгаа цагт бид тариа тарьж чадахгүй юм байна. Энэ хавар Ц.Баатарсайхан, Р.Бурмаа, Ч.Сайханбилэг, Су.Батболд дөрөв компани байгуулж тариагаа тарих юм байгаа биз. Энэ тоглоом биш. Гамшиг болно шүү.
й
-Тариалангийн салбарт хичнээн хүн ажиллаж байгаа вэ?
-1000 гаруй компани манай салбарт үйл ажиллагаа явуулж байна. Ачаалалтай үед нэг компанид 200-300 хүн ажилладаг.
ы
-Тариалан эрхлэгчдэд салбарын яамнаас цавуулагийн хэмжээг захиалдаг гэх юм?
-Бид анх удаа тариа тариалаагүй ш дээ. 55 жил Монгол улс тариагаа тариалаад ирсэн туршлагатай. Тэгээд ч тарианы стандарт гэж бий. Түүгээрээ л явж ирсэн. Гэтэл эд нар эхлээд чанар муу байна гээд байснаа чанар сайн гэдэг нь нотлогдоод ирсэн чинь одоо хүрэлцээ нь бага гээд байна. Тэгэхээр юу гэвэл Монгол Улс 250 тонн гурил иддэг. 320 мянган тонн улаанбуудай тариалж байгаа шүү. Тэгтэл энэ Баатарсайхан гэдэг хүн өчигдрөөс мянган тонн гурил иддэг. 100 мянган тонн улаанбуудай хэрэгтэй болсон гээд л өөр өөр юм яриад байна. Оруулж ирсэнээ хамгаалах гээд бүхий л хэвлэлийг ашиглаж байна.
й
-Тариаланч, үйлдвэрлэгч хоёр буудайныхаа үнийг тохирвол шийдэгдэх асуудал биш үү?
-Үгүй ээ. Энэ үнэтэй огт холбоогүй. Цэвэр бодлогын зүйл. Оросоос будаа оруулж ирж байгаа нь үндэсний үйлдвэрлэлийг устгаж байна гэсэн үг. Энд огт өөр юм яригдаад байна. Үнэний тухай асуудал яриад байна. Рублийн ханш унаж байгаа учраас ченжүүд ашиг олох гэж улайрч байна. Хойшоо 15 сая ам долларын ажил хийхэд 30 хувийн ашиг олно гэвэл 5 сая ам долларын ашигтай. Тэрийгээ хамгаалах гээд яам тамгын газруудаар дарага нартай л хамтарч ажиллаад байна.
ы
-Тариаланчид мөнгөгүй цагаан сараа тэмдэглэнэ гэсэн. Мөнгө шилжүүлэх асууудал нь шийдэгдчихсэн үү?
-Тэр яахав 100 мянган төгрөг өгөх ёстой. Хүнээр ажил хийлгэчихээд 30 хувийг нь өгөхгүй л гэж унжаад байна. Дээр нь бид өнөөдөр зөвхөн валютын ханшнаас 120 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. “Хаан” банкнаас авсан зээл бас бий.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ