Өнөөдөр болох үйл явдлын тойм
Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд
09.00 цагт Хог хаягдлын менежмент сэдвээр сургалт болно.
б
Хавдар судлалын үндэсний төвд
09:00 цагт Хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан сургалт сурталчилгааны нээлттэй өдөрлөг, "Хавдрын эсрэг үндэсний аян 2015"-ын нээлтийн ажиллагаа болно. Холбоо барих утас №89008516, 9908652
б
Төрийн ордны Г танхимд
11:00 цагт МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хэвлэлийн хурал болно. Хуралд Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Д.Тэрбишдагва оролцох бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мэдэгдэл хүргүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийнэ.
ы
Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд
13:30 цагт Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг болно. Уулзалтад Хөдөлмөрийн яамныхнаас гадна БСШУЯ, Хууль зүйн яам, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭ болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд хөдөө гадаанаас ирж оролцоно. Асуух тодруулах зүйл байвал 91915340 рүү залгаарай.
б
Хангарьд ордны 14 давхарт
Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг" 6 дахь удаагийн тэмцээний Шилдэг 16 багийн шувтаргын тоглолтын оноолт буюу сугалааг олон улсын жишгээр анх удаа нээлтэйгээр явуулах гэж байна. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна. НБТСГазар. Утас: 312785, 99178373, 88013705.
ы
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бүтээлээр зургийн цомгон ном гаргасан талаар мэдээлнэ.
12:00 цагт Монголын ахмадын холбооноос “Шударга хүү” хөдөлгөөнтэй хамтран ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүү бууруулах боломжтой талаар мэдээлэл хийнэ.
12:45 цагт “Өргүй Монгол” ТББ-аас Монгол Улсын өрийн асуудлаар мэдээлнэ.
б
СТӨ-ний 3 давхрын Чуулганы танхимд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ