Йордан нисгэгчийг шатаажээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд барьцаалагдсан Йорданы нисгэгч Муаз аль Касабех амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид нисгэгчийн аминд хүрэхдээ гал ашиглажээ. Түүнийг төмөр торонд хийж, гаднаас нь гал тавьж аминд нь хүрсэн байна. Хэт даврагчид нисгэгчийн аминд хүрч буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Йорданы тал бичлэгийг сайтар нягталж үзээд, нисгэгч Муаз аль Касабехийг амиа алдсныг баталсан аж. Нисгэгч амиа алдахаасаа өмнө “Би харамсахгүй байна. Гэр бүлийг минь халамжлаарай. Дахин Йорданы иргэн хэт даврагчдын золиос бүү болоосой” гэж хэлжээ.
1
Хэт даврагчид нисгэгчийн аминд хүрсэн шалтгаанаа “Йорданы удирдлагууд бидний шаардлагыг үл хүндэтгэсэн. Биднийг дахин басамжилсан тохиолдолд барьцаанд байгаа Йорданы иргэдийг нэг нэгээр нь хороох болно” гэсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр хэт даврагчид Йорданд ял эдэлж буй “Аль Кайди” бүлэглэлийн дайчин Сажида аль Ришави гэгчийг нисгэгч Муаз аль Касабех болон Японы иргэн Кенжи Готогоор солилцох санал тавьсан юм. Йорданы удирдлагууд энэхүү саналыг хүлээн авсан ч хэлэлцээр болохоос цагийн өмнө хэт даврагчид солилцоо хийхээс татгалзсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ