Украинд цэргийн тусламж үзүүлж магадгүй

img

АНУ-ын удирдлагууд Украины зүүн хязгаарт болж буй мөргөлдөөн, тулалдаанд энгийн иргэд хохирохоос хамгаалж цэргийн тусламж үзүүлэх асуудлаар ярилцаж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү саналыг Конгресс дэмжвэл Украины зүүн хязгаар руу зөвхөн хамгаалалтын цэргүүдээ илгээх гэнэ. Энэ долоо хоногийн эхээр АНУ-Украины Батлан хамгаалах яамны төлөөлөгчид уулзжээ. “Уулзалтын үеэр Украин АНУ-аас цэрэг болон зэвсгийн тусламж хүссэн” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сюзан Райс мэдэгдсэн байна.   Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Элисса Смит “Зэр зэвсгийн тусламж үзүүлэх асуудал яриа хэлэлцээрийн шатанд явагдаж байна. Хоёр тал энэ асуудалд нухацтай хандаж буй. АНУ цэргээ Украины зүүн хязгаар луу илгээвэл Орос улстай харилцаа муудах эрсдэлтэй. Тиймээс энэ асуудал ганц улсынх бус олон улсын асуудал болоод байна” гэж ярьжээ. “Ерөнхийлөгч Барак Обама Украин цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх сонирхолтой байгаа ч сөрөг хүчин Бүгд Найрамдах намынхны хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулж буй” гэж “AFP”мэдээлжээ.   Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

байнга үймүүлэх :
ану дандаа хүний хэрэгт оролцож байдаг. одоо дэлхий яамар байна. хүний үзэл бодол ёс зүй, заншил байхгүй болжээ. хэн ч хүмүүс энэ дэлхийгээр дүүрлээ. үзэл нь ану сайхан, эрх чөлөөтэй амьдарна гэнээ. тийм юс байдаггүй, зөвхөн бурханы заасан замаар үдлээд буцдаг хорвоод юу хэрэгтэй юэ ану юу
2015-02-04
kazaaaak:
hesgiin toloologch ochson yum shig
2015-02-04
demjij bna:
tuslamj uzuuleh heregtei sunuugch ongots f 27 f 25
2015-02-04
zochin:
anu delhiin dainiig huseed baigaam bishuu. dainii gashuun zovlong gadarlah ch ugui obamad hatuuhan sanuulga boloh baih daa
2015-02-04
hhhh:
zov zov tsergee oruulj davarsan oros gahainuudiin handiig haga darah heregtei
2015-02-04
mmmm:
tegvel oros cergee oruulaad olon ulsiin dain bolno doo
2015-02-04
irgen:
zuv zuv zuv
2015-02-04