Сажида аль Ришавиг цаазлахыг шаардав
Хэт даврагчид өчигдөр оройн 19.00 цагийн үед барьцаанд байсан Йордан
нисгэгч Муаз аль Касабехийн аминд хүрч буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан
билээ. Нийт 22 минут үргэлжлэх дүрс бичлэгт нисгэгчийн хэрхэн амь тавьж буй нь
бичигдсэн юм. Хэт даврагчид өмнө нь барьцааны иргэдийн аминд хүрэхдээ хүзүүн
тус газраар нь зүсч хороодог байсан бол нисгэгчийг амьдаар нь шатаасан билээ. Энэхүү
бичлэг үнэн болохыг нь албаны хүмүүс баталсны дараа Йорданы иргэд дургүйцлээ илэрхийлж,
эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жагсагчид амийг амиар хэмээгээд шоронд ял эдэлж буй “Аль Кайди” бүлэглэлийн Сажида аль Ришавиг цаазлахыг шаардсан байна. 2013 оны зургадугаар сард Сажида аль Ришави Йорданы нийслэлд халдлага үйлдээд зугтаах үедээ тус улсын цагдаа нарт баригдсан билээ. Түүний шүүх хурал өнгөрөгч оны есдүгээр сард явагдаж, шүүхээс түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ