Ч.Сайханбилэг үг хэлж, Р.Жигжид илтгэл тавина
“Эрдэс баялгийн салбар 2025-II” хэлэлцүүлэг энэ сарын 13-нд Төрийн ордонд болно. “Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдах олон нийтийн тус хэлэлцүүлэг “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх юм. Энэхүү хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллагаас нийт 300 орчим зочид төлөөлөгч оролцоно.
ах
Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлэх юм байна. Мөн Р.Жигжид Уул уурхайн сайд “Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, үр дүн”, сайд М.Энхсайхан “Салбарын өрсөлдөх чадвар, томоохон төслүүд” сэдвээр илтгэл тавина. Хэлэлцүүлгийн төгсгөлд салбарынханд зориулсан зөвлөмж гаргах аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ