Иргэдийн дийлэнх нь “1”-ийг сонгожээ

img

Засгийн газраас үүрэн телефоны оператор компаниудаар дамжуулан “Хөгжлийн замаа хамтдаа сонгоё“ уриатай мессэж санал асуулга нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-ны хооронд явуулсан билээ. Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр, МТШХХГ-ны газрын дарга Ц.Жадамбаа нар санал асуулгын дүнг танилцууллаа.

1

Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэлдээ:

-МТШХХГ-тай хамтран үүрэн телефоны оператор компаниудаар дамжуулан Засгийн газраас санал асуулга явуулсан. Санал асуулгын дүнг өндөр нууцлалтайгаар нэгтгэлээ. Нийтдээ 365.841 иргэн саналаа ирүүлсэн байна. Монгол Улсад сонгуулийн насны 1 сая иргэн байдаг. Үүнээс сонгуульд 60 гаруй хувь нь оролцдог гэж тооцвол 600 гаруй мянган иргэн оролцдог гэсэн үг. Тиймээс 365 мянга гэдэг нь нийт сонгогчдын 50 гаруй хувь нь юм. Тийм учраас иргэд санал асуулгад идэвхитэй оролцлоо. “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн 1 дэх хувилбарт иргэдийн 169.230 нь буюу 56.1 хувь нь саналаа өгчээ. Харин “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн 2 дахь хувилбарт иргэдийн 132.778 нь буюу 43.9 хувь нь саналаа өгсөн байна. Энэ санал асуулгаар Засгийн газар иргэдийн хандлага ямар байгааг тогтоохыг зорьсон гэлээ.

1

Ц.Жадамбаа:Нэг хүн хоёр удаа санал өгсөн байх боломжтой

1

Мэдээлэл хийснийхээ дараа МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

1

-Энэ санал асуулгыг явуулахад хичнээн төгрөгийн зардал гарсан бол?

-Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, МТШХХГ-ын салбарын тэргүүлэгч дөрвөн оператер компани үнэ төлбөргүй зохион байгуулж өгсөн. Тиймээс иргэд гар утаснаасаа мессэж явуулахад нэг ч төгрөг хасагдаагүй. Нэгжгүй байсан иргэд ч санал өгөх боломжоор хангагдсан. Зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг тухайн оператор компаниуд нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэдэг утгаар хүлээж авсан.

1

-Өнөөдөр гар утсыг насанд хүрээгүй хүүхэд ч барьж байгаа. Мөн зарим хүн 2-3 гар утастай байдаг. Санал асуулга явуулахдаа үүнийг тооцоолсон уу?

-Энэ нь хамгийн түрүүн хөндөгдсөн асуудал. 4.2 сая сим карт зах зээлд зарагдсан байдаг. Үүнээс 3.3 сая сим карт идэвхтэй хэрэглэгддэг аж. Бүртгэлтэй гар утастай хэрэглэгч 1-2 гар утастай. Үүнийг зохицуулах хууль эрхзүйн орчин, журам байдаггүй учир гар утас авсан хэрэглэгч бүр мессэж явуулах боломж бүрдсэн. Тиймээс нэг хүн хоёр санал өгсөн байх боломжтой. Дээрээс нь тухайн операторийн өмч байдаг учраас мэдэх боломжгүй. Харин гадаадад байгаа иргэд, Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэнээс интернэтээр санал аваагүй. Нэг иргэн ямар ямар дугаараас санал өгснийг гаргах боломжгүй. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой асуудал.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolioche:
ene heden uurhaiga yawuulahgui yah geed baigan zuger ajiliig hiilgeech ta nar yu buteesiin net orj hov uhahaas uur yumgui
2015-02-04
зочин:
санал өгсөн хүүний тоо буруу байх шиг байна. ж/нь: моби, юнителийн дугаартай 1 хүн 2санал өгсөн тохиолдол олон байгаа тул 50%-д хүрэхгүй байна гэж үзэж байна. иймд санал асуулга буруу явагдсан, 365,841 иргэний 60% л өгсөн гэж үзээж байна. тэгвэл худлаа дүн гарсан байна шүү дээ.
2015-02-04
өөөө:
энэ дүн худлаа гарсан байна
2015-02-04
zochin:
43,9gedeg ix too shvv tegeed bas gazaraa zaraxiig demjisen asuulgiin diilenx gd bga yum daa ingej bhaar ter altan xuyag tvvniig dagaj uls ornoo iim bolgodon xvmvvseesee xariutslag tootsoj ed xurungiin xuraagaach bvxel bvtrn ulsiig iim bolgoson xvniig zvgeer l xaraad suuj bh yum
2015-02-04
mongol:
uu za za mongol uls 365,000 hunii sanalaar zaragdjee huurhii.
2015-02-04
oyutolgoig zarna daa:
oyutolgoi tusliig shiideh zamaar gedeg ni 39 huvia zarna l gesen ug dee. daraa ni ard tumen l shiidsen geed suuna daa. saihanbileg ch ih muuhai zalitai gar daa. ard tumen min anhaaraltai bgaarai.
2015-02-04
oyutolgoig zarna daa:
oyutolgoi tusliig shiideh zamaar gedeg ni 39 huvia zarna l gesen ug dee. daraa ni ard tumen l shiidsen geed suuna daa. saihanbileg ch ih muuhai zalitai gar daa. ard tumen min anhaaraltai bgaarai.
2015-02-04
ggvvvvv:
ta nariig yah be ireh songuulid bid sanaliig ali ch mamd ogohgui harjl bgrai bi lav huvidaa oir dotnii humuusee songuuli oguulehguiee
2015-02-04
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-02-04
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-04
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-02-04
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-02-04
huuramch asuulga:
odoo oyutolgoigoos ehleed noyon uulaa uhaj ehleed gazraa zaraad mongoliig suiruulheer shiidew bololtoi 2016 ond ta nar harin nusaa hatsartaa naaj mongoldoo bh argagui boloh tsag ireh bh hoh tenger ta nariig heden ueer chin daldruulah boltugai hanaj tsadhaa meddeggui huwalznuud.
2015-02-04
hut*g hulgaichuud:
naad luiwarchid jujigchin hulhibilegtnuud hujaatsogt terguutei nohduud chin bas hudlaa sanasnaaraa huurch asuulga nereer huurlaashu ard tumeen minii ergen toirnii humuus law 2g songoj yawuulsan zarim ni bur sanal ogoochgui.niitssen sanal bgaagui.getel diilenh ni 1g songoj gej huurch b.a surtsiim b.a.hognii uutnii sanal gej batuul bas huursan ed nar surtsiim b.a.dahij utasnii sanal asuulga gej ogoh *rdlagaguim b.a oi gutlaa luiwarchid.
2015-02-04
sodoo:
za za odoo saihan zarah ajildaa orno doo gej, huurhii
2015-02-04