Н.Алтанхуяг хоббигоо 110 мянгаар үнэлжээ
Монгол Улсын экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн My country like a mosaic буюу "Шигтгээ мэт миний эх орон" нэртэй гэрэл зургийн цомог хэвлэгдэн гарчээ. Энэ талаар түүний зөвлөх Б.Ган-Очир Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсаас анх удаа гадаад хэл дээр хэвлэгдсэн гэрэл зургийн цомог дэлхийн зах зээл дээр гарч буйг онцлон тэмдэглээд, энэ ном нь Монголын аялал жуулчлалыг дэмжих, эх орноос сурталчлах зорилготой гэдгийг дуулгав.
г
Одоогоос гурван жилийн өмнө Н.Алтанхуягийн намтрыг өгүүлсэн "Оргил өөд" ном гарч, англи хэл дээр орчуулагдан олон улсын зах зээл дээр борлуулагдаж буй. Тэгвэл түүний гадаад хэл дээр орчуулагдан, дэлхийн зах зээлд гаргаж буй хоёр дахь ном нь "Шигтгээ мэт миний эх орон" нэртэй гэрэл зургийн цомог болж байна. Энэ цомгийг Германы хэвлэлийн компани хэвлэж, орчуулгыг нь өөрсдөө редакторлажээ. Хэвлэлийн компани Н.Алтанхуягийн сүүлийн 20 жилд дарсан 1500 гэрэл зургаас сонгож, 450 зургаар энэхүү цомгийг бүтээсэн аж. "Шигтгээ мэт миний эх орон" нэртэй гэрэл зургийн цомгоос Монгол нь нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон улс гэдгийг харж болно. Мөн цөл, гол нуур, уулс хосолсон Монголын үзэсгэлэнт байгаль, нийслэл хотын дүр төрх, монголчуудын зан заншилыг цомгоос тольдож болох аж.
а
Нийт 50 мянган ширхэг хэвлэгдсэн тус цомог одоо www.amazon.com сайтаар 50 евро буюу 110 мянган төгрөгөөр худалдаалагдаж буй. Цөөн тооны номыг Монголд худалдаалах бөгөөд үнийг эргэж харна гэдгийг зөвлөх Б.Ган-Очир хэлж байв. Мөн тэрбээр энэ цомгийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдана гэдгийг хэлсэн. Тухайлбал Монголын үзэсгэлэнт байгалийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг гадаад орнуудад гаргана. Бас удахгүй болох ITВ Berlin-д Германы хэвлэлийн компани энэ цомгоор оролцох юм байна.
а
Номын өөр нэг онцлог нь улстөрчдөөс дэлхийн зах зээлд номоо гаргаж буй хоёр дахь хүн нь Н.Алтанхуяг болж буй. Өмнө нь ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев дэлхийн улс орнуудаар аялахдаа авсан гэрэл зургаараа цомог гаргаж, олон улсын зах зээлд гаргаж байжээ. Харин хоёр дахь улстөрч нь Н.Алтанхуяг болж байгаа бөгөөд зөвхөн эх орныхоо зургаар дагнан цомог гаргаж буйгаараа илүү онцлог аж.
ө
Дашрамд дуулгахад "Шигтгээ мэт миний эх орон" гэрэл зургийн цомгийн албан ёсны нээлт өнөөдөр 18.00 цагт Туушин зочид буудалд болно.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ