Өр хэлэлцэхэд МАН саад болохгүй байхыг хичээгээрэй
Эдийн засгийн, Төсвийн байнгын хороо хамтран хуралдаж, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай холбоотой хоёр зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ. Эхнийх нь “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл 20 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй тусламж аж. Мөн “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл 11.5 сая ам.долларын санхүүжилттэй гэнэ. Гишүүд зээлийг хэрэгжүүлжснээр өрийн тааз нэмэгдэх эсэхийг тодруулж байлаа. Сангийн яамнаас энэ хоёр зээлийн хэлэлцээрийг хэрэгжүүлснээр өрийн босгыг 58.3 хувьд барих заалт зөрчигдөх магадлалтай гэж байсан юм. Түүнчлэн АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар “МАН-ын өрийн таазыг 58.3 болгох санал оруулж батлуулсан. Гэтэл одоо зээлийн хэлэлцээрийг хэлэлцэхэд хууль зөрчилдөх гээд байна. Цаашдаа өрийн менежментийг хэлэлцэхэд МАН саад тотгор болохгүй байхыг хичээгээрэй” хэмээсэн нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг бухимдуулаад авав.
Гишүүд дээрх зээлийн хоёр хэлэлцээрийг зөвшилцөх саналыг дэмжсэн юм.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ