Нигер улс руу 2000 цэргээ илгээжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн сараас эхлэн хөрш Чад улс руу халдах болсон билээ. Тус улсын удирдлагууд “Боко Харам” бүлэглэлийн эсрэг нэгдэж, Нигер улс руу 2000 цэрэг болон байлдааны зориулалтай зэр зэвсэг илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Чад улсын цэргүүд Нигерийн армийн цэргүүдтэй нэгдэж, хэт даврагчдын эсрэг тулалдах гэнэ.

1

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатхан Чадын удирдлагуудад талархалаа илэрхийлж “Хамтын хүчээр хэт даврагчдыг бут цохих болно. Ард түмнээ хамгаалахын тулд олон улсаас цэргийн тусламж авахад ч бэлэн байна” гэж ярьжээ. Тэрбээр мөн дотоод болон гадаадын сэтгүүлчдийг хэт даврагчдыг өөгшүүлсэн мэдээ, нийтлэл бичихгүй байхыг анхааруулж, худал мэдээлэл цацсан хүмүүсийг шийтгэхээ сануулжээ.

“Боко Харам” бүлэглэлийн террорист халдлагаас болж Нигерийн 1.5 сая иргэн орон гэрээсээ дүрвээд буй. Дүрвэгсдийн 580 мянга гаруй нь Чадын хил орчимд байршжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ