Амралтын өдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

img

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гаргаж, энэ сарын 7-8нд буюу энэ амралтын өдөр бүх нийтийн цэвэрлэгээ хийхээр болжээ. Тодруулбал, монголын үндэсний уламжлалт сар шинэ-цагаан сарын баярыг хоггүй цэвэр угтаж, иргэдийн ая тухтай баярлах, амрах нөхцөлийг бүрдүүлэхээр ийнхүү захирамж гаргажээ. Цэвэрлэгээнд  тохижилт, үйлчилгээний байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм.

Их цэвэрлэгээгээр баярын өдрүүдээр халтиргаа гулгаа, хог хаягдлын асуудлаар гарсан санал гомдлыг хүлээн авах, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд үүссэн хог, орон сууц, гэр хорооллын гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, БААН-ийн хог хаягдлыг өдөр бүр ачих, автозам болон явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах зэрэг үйл ажиллагаа хэрэгжих юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ