Су.Батболд тариаланчдыг мал малла гэжээ
Өнөөдөр Чингисийн талбайд тариаланчид жагсаж байна. Жагсаалын үеэр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг албан тушаалтнуудад хандаж, бухамдлаа илэрхийлж байв.
Тэрбээр “УИХ-ын Су.Батболд тариаланч бидэнд нэг бус удаа “Ер нь тариа тарих ямар шаардлагатай юм бэ. Та нар тариа тарихаа болиод, мал малла” гэж хэлж байсан. Харин дараа нь утасдаад “Би тоглосон шүү. Битгий миний тоглоомыг ард түмэнд битгий хэлчээрэй гэдэг” хэмээн ярьлаа.
Уг нь газар тариалан, үйлдвэрлэл хөгжсөн орны иргэд нүүр бардам, харц дээгүүр алхдаг гэдэг. Хэрэв Л.Цандэлэг эрхмийн ярьсан үнэн бол манай Төрийн хариуцлагатай алба хашдаг энэ эрхэмд монголыг хөгжүүлэх бодол байдаггүй бололтой гэж тариаланчид шивэр авир хийж байлаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ