Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй гэжээ

img

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын “Зөвлөлдөх Зөвлөл”-ийн хуралдаан хоёрдугаар сарын 4-ний өдөр буюу өнөөдөр болжээ. Эх сурвалжийн мэдээллэснээр “Зөвлөлдөх Зөвлөл” нь 20 гишүүнтэйгээс 17 гишүүний ирцтэйгээр хуралдаж Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлийн талаар хэлэлцсэн ба зөвлөлийн гишүүд 100 хувийн саналтайгаар Засаг Дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй хэмээн шийдвэр гаргажээ.

1

Иймд маргааш буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр ХАН-УУЛ дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулахгүй байх талаар бүлгийн гишүүдэд үүрэг өгсөн байна. Хэрэв хурлын үеэр АН-ын гишүүд “Зөвлөлдөх Зөвлөл”-ийн тогтоолын эсрэг санал гаргавал намаас хөөх хүртэл арга хэмжээ авч болох намын дүрэмтэй юм байна. Дээрх байдлаас харахад Хан-Уул дүүргийн Ардчилсан намын бүлгийн гишүүдийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ажлыг нь хийлгэ:
ганхуяг туршлага суусан. хан-уулыг 2008 оноос удирдаж өнгө оруулсан хүн биздээ
2015-02-04