Санал асуулга учир битүүлэг байна

img

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс дараах асуудлаар мэдэгдэл гаргасныг үүгээр хүргүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё”  нэрийн дор иргэд олон нийтээс үүрэн холбооны хэрэгслээр  санал авах болсноо зарлалаа. Таны санал болгож буй ямар нэг  хувилбаргүй, тулган шаардсан асуулт бүхий энэхүү санал асуулга нь иргэд, олон нийтийн хүсэл зорилгод харшилсан, монгол хүн байгалийн баялагтаа эзэн суух эрхийг хасах гэсэн хууль бус үйл ажиллагаа боллоо гэж  үзэж МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвслийн бүлэг эрс эсэргүүцэж байна.

м

Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд бүх нийтийн санал асуулгыг зөвхөн төрийн  дотоод болон гадаад бодлогыг тодорхойлохтой холбоотой асуудлаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар явуулна гэж заасан байдаг.  Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та дээрх хуулийг илтэд  зөрчиж, санал асуулга явуулсан нь цаанаа улс төр бизнесийн бүлэглэлийн захиалгат ажиллагаа боллоо гэж хардахад хүргэж байна. Үндсэн хуулийг зөрчиж явуулсан санал асуулгадаа “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох, эсвэл зардал хэрэглээгээ бууруулж эдийн засгаа сахилга  батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн асуултуудыг эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлэсэн энэ үед иргэдээс асууж байгаа нь Оюутолгойн алт зэсийн орд газарт эзэмших Монголын талын хувийг үнэгүйдүүлж  гадныханд нэн хямд нөхцлөөр худалдах санаархлыг агуулж  байгаа бөгөөд энэхүү бохир үйлдлийнхээ бурууг эзэнгүйдүүлж хариуцлагаас бултах гэсэн ноцтой үйлдэл боллоо.

а

Түүнчлэн улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ үеийг далимдуулан  улс төрийн шалтгаантайгаар  төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг халах, албан тушаалын наймааг хөхүүлэх, бохир мөнгө босгох хэрэгсэл болгон  хавтгайруулж байгаа нь Монгол төрийн дархлааг сулруулж, төрийн албаны залгамж шинж чанарыг алдагдуулах үндэсний аюулгүй байдалд хор хохиролтой үйлдэл боллоо гэж үзэж байна.

а

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та эдийн засгийг хямралаас гаргаж, улс орноо хөгжлийн замд хөтлөх үүрэг хүлээж тангараг тавьсан  Засгийн газрын тэргүүний хувьд энэхүү зохиомол дүн гаргасан санал асуулга болон төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь халах бусармаг үйл ажиллагаагаа  нэн даруй зогсоож нийт ард иргэдээсээ уучлалт гуйхыг шаардаж байна.

а

МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвсэл мөрийн хөтөлбөртөө байгалийн баялагт ард түмэн эзэн нь байж, түүнээс гарах үр шимийг иргэдэд тэгш хүртээхийг заасан. Оюутолгой, Тавантолгойн төсөл хөтөлбөрүүдэд ард түмэн хяналтаа бүрэн тогтоож,  шударга зарчмаар хувиарлах нь эдийн засгийн хямралаас гарах том алхам төдийгүй  монгол хүн эх орондоо элбэг хангалуун амьдрах гол үндэс юм. Тиймээс ядуурал дээд цэгтээ хүрч, ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед ард түмний нэрийг барьж, амин хувь, тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг УИХ-дахь МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвсэлийн бүлэг шаардаж байна. Хэрэв Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг та эдгээр  үйлдэлдээ дүгнэлт хийж дээрхи буруутай үйл ажиллагаагаа  таслан зогсоохгүй бол цаашид шаардлагатай улстөрийн бүхий л арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.” гэжээ. Дээрх мэдэгдлийг танилцуулсны дараагаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

ө

-Өнөөдрийн байдлаар хичнээн төрийн албан хаагч цомхотголд өртөөд байгаа бол?

а

“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ:

-Шийдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд 50 гаруй хүн ажлаасаа халагдаад байна. Бид төрийн мэргэшсэн албан хаагчдыг бүртгэхэд дээрх тоо гарч байгаа юм.

х

-Санал асуулгын хувилбарыг яагаад тодорхой бус гэж үзэж байна вэ?

с

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Санал асуулгыг явуулж, иргэдийн санаа бодлыг судалж болно. Гэхдээ үүнд учир битүүлэг зүйл байна. Энэ хөгжлийн замаар асуудал шийдэхгүй. Хөгжлийн замаа сонгоход Оюутолгойн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, зардлаа бууруулж хэмнэх гээд аль аль нь байх хэрэгтэй. Ямар арга замаар өгөөжтэй хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн гол. Хэр үр дүнтэй санал асуулга вэ гэдэг нь эргэлзээтэй.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нам бусчуудын эвсэл:
ан-хан уих-н болон ерөнхийлөгчийн сонгуулийг яг ингэж санал хулхиддаг хүний зохиосон хар машинаар саналыг өөрт ашигтайгаар эргүүлдэг юм шүү дээ. би лав 5 ч гар утаснаас 2 дугаарыг сонгосон. иймэрхүү булхай луйвар байхад яаж үнэн шударга нийгэм тогтох вэ дээ..... ард түмний саналыг америкийн санал луйварддаг машинаар луйвардаж гарч ирсэн уих, ерөнхийлөгч огцрохыг шаардаж байна. төрийн эрхийг нэр төр цэвэр гадаад болон дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ залуу үе удирдах болтугай.... https://www.facebook.com/profile.php?id nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл
2015-02-04
altaa:
saixanbilegin orond altanxuyg ni xawigvi deer bsaniin
2015-02-04
kkkk:
yadargaatai archaagui yumnuud ajliig ni hiilgehgui olon yumaa yarisaar l bh yum. jinehe uls ornii aluurcjid
2015-02-04
элбэг:
энэ новшнууд юу хуцаад байнаа. улс орныг дампууруулсан *анууд сууж байна шvv дээ.хаа явсан газар нь шороо цацах хэрэгтэй.
2015-02-04
jiriin irgen:
saihanbilegiin sanal asuulga teneg bailaa ard tvmnee iim baidald oruulsan ni hen bilee elgeer ni hebtvvlcheed odoo ard tvmneesee asuuh boloo uy ard tvmnee vh esbel uh gesen shahaand oruulaad baihdaa yahaw dee oor arga zam haigaach baij l taaraa shvv dee
2015-02-04
bayanselengee:
neg ajil hiiheer dandaa buru talaas n harj ingej niited zarlaj suudag zav uurt chine baigaa baina. tegej sana zowoj baigaa bol ochiod zovshilchuud shiid gargaach.nuur nuuree haraad yarij chadahgui baij medelliin heregsleer od bolohiin don avgai.
2015-02-04
jirin irgen :
"shudraga es evsel" what you did please guys tell me we do not remember your name of party???? even any other activities for development
2015-02-04
shudraga es evseld :
та нар юу хийсэн юм бэ?юу хүсээд байгаан бэ? та нар хамтраад улс орноо өндийлгөхгүй бол ард иргэд бид сөхөрч байна. худлаа нэгнийхээ бөгсийг ухахаа боль. тэр нэг авгай сууцан ч байх шиг тэр юу хийсэн бүтээсэн гэж сууж байгаа юм бэ цэлцийсэн аймаар авгай.
2015-02-04
өөөөөө:
сайханбилэг эм си эс гэх мэтийн олигархиудыг боол шдээ
2015-02-04
sochin:
ahiad busee changa l gevel hen tesch uldeh yum be. teheer neg deh huvilbariig l songono biz dee.
2015-02-04
md-2015:
популистууд, ман-махн-ын ард түмний ухаан санааг хордуулагч, паразит, өөрснөө юу ч хийдэггүй бөгөөд бу*д байнга саад бологч коммунистууд ор мөргүй зайлах цаг хурдан ирээсэй!!!!!!!!!!!!
2015-02-04
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-02-04
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-02-04
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-04
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-02-04