С.Жавхлангийнх хурганы арьс бэлэглэнэ
Монгол аж ахуйг сурталчлан, уриалан дууддаг гавьяат дуучин С.Жавхлан энэ жилийн сар шинээр зочиддоо хурганы арьс бэлгэнд барих гэнэ. Энэ талаар С.Жавхлан ярихдаа “ Манайх цагаан сараар бусад шиг том тавгийн идээ засаж, тарган ууц энэ тэр тавьдаггүй. Харин боорцог, ааруул, өрмөөрөө тавгийн идээ засч, чанасан мах, буузаар ирсэн зочидоо дайлдаг. Энэ жил хурганы арьсан дээр ааруул, сүү тавьж зочдынхоо гарыг цайлгана. Хурганы арьс хэзээд хэрэгтэй, цуглуулж байгаад хүүхдэдээ дээл, хантааз ч юм уу хийчихнэ. Бас малчдадаа ч хөрөнгө оруулж байна гэсэн үг” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ