Энэ онд 119 автобус актална

img

Нийслэлийн нийтийн тээвэрт энэ онд томоохон парк шинэчлэлт хийгдэнэ. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн өнгөрсөн оны хуралдаанаар угсраа 40, их багтаамжийн 120, дунд багтаамжийн 40 автобус авах шийдвэрийг гаргасан юм. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, автобус нийлүүлэгчийг шалгаруулсан байна. Тендерт "Минский автомобильный завод" 20 ширхэг угсраа автобусыг 7.9 тэрбум төгрөгөөр,  "Хьюндай Моторс Монгол" ХХК 30 ширхэг дунд багтаамжийн автобусыг 3.8 тэрбум төгрөгөөр нийлүүлэх саналаараа шалгарч, өнгөрсөн 12 дугаар сард гэрээ байгуулжээ. Одоо их багтаамжийн автобусыг нийлүүлэгчийг шалгаруулах тендерийг зарлахаар бэлдэж буй аж.

а

Одоогоор нийслэлийн Тээврийн газарт их, дунд бага багтаамжийн 1560 автобус бүртгэлтэй байна. Үүнээс 119 автобусыг энэ онд акталж, парк шинэчлэлт хийх юм байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ