50 зорчигчтой онгоц осолджээ
Тайванийн “Trans Asia Airways” компанийн зорчигч тээврийн “В-2286” онгоц нийслэл Тайпей хотын ойролцоо осолдсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Нислэгийн үеэр тус онгоцонд 50 хүн зорчиж явжээ. Гэрчүүдийн мэдээлснээр “12 зорчигч бэртэл авч, 2 хүн амиа алдсан” гэж тус улсын төрийн мэдлийн “Central News Agency (CNA)” агентлаг мэдээллээ.
1
Ослын шалтгааныг цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж буй юм. Өнгөрсөн оны долоодугаар сарын эхээр тус компанийн “ATR-72” онгоц Тайванийн Пенгу арлын ойролцоо осолдож, 48 хүн амиа алдаж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ