Н.Золжаргалыг огцрохыг шаардана
МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай өнөөдөр 15:00 цагаас уулзахаар болжээ. Уулзалтаар тэд Монголбанкны ерөнхийлөгчийг сайн дураараа огцрох үндэслэл бүхий мэдэгдлийг хүлээлгэн өгөх юм байна.
Өмнө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Монголбанк"-ны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлж байсан билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ