Николь найз залуугаасаа салжээ

img

Дуучин Николь Шерзингер “Формула 1”-ийн нисгэгч Льюс Хамилтон нар салсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд өнгөрсөн сарын сүүлчээр хоёр тийш болцгоожээ. “Салалтын шалтгаан нь гэрлэлтээс болсон” гэж Хамилтоны хэвлэлийн төлөөлөгч Жеймс Канти “AFPагентлагт ярьжээ. 38 настай дуучин бүсгүй хуримаа хийж, хүүхэдтэй болохыг хүсч байгаа ч Хамилтон өөр бодолтой байгаа гэнэ. Тэрбээр нэгэн хэвлэлд “Никольд би чин сэтгэлээсээ дурласан. Гэхдээ хуримаа хийхгүй хүсэхгүй байна. 40 хүрээд л хүүхэдтэй болохыг хүсч байна. Яг одоо гэр бүл, хүүхдийн талаар ярихыг хүсэхгүй байна” гэж ярьжээ.


Хамилтон найз бүсгүйгээсээ найман насаар дүү юм. Тэд 2008 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд зургаан удаа салж, нийлж байжээ. Энэ сарын 14-нд болох Валентины баяраар тэднийг хуримаа хийнэ хэвлэлүүд мэдээлж байсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ