Онгоцны ослоор есөн хүн амиа алдлаа
Тайванийн агаарын тээврийн “TransAsia Airways” компанийн “ATR-72” онгоц өчигдөр 10.55 цагийн үед Тайпей хотын Нанган дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж байхдаа холбоо тасарчээ. Албаныхан онгоцны байршлыг хагас цагийн дараа тогтоосон юм. Онгоц Кийлөнг голын дээгүүр хөөрч явахдаа гүүр мөргөж осолдсон байна. Тус онгоцонд 50 зорчигчоос гадна багийн найман гишүүн зорчиж явжээ.
Тус улсын “CNA” агентлаг “Онгоцны ослоор есөн хүн амиа алдаж, 15 хүнийг эмнэлэгт хүргээд байна. Ослын газар сэтгүүлч зураглаачид болон иргэдийг ойртохыг хориглосон” гэж мэдээлэв. Тайванийн Тээврийн сайд Яэ Куан Ших амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ