Канад залуус хэт даврагч болжээ
Канад улсын иргэн 23 настай Хадар Халиб, 25 настай Аусо Пешдари, 20 настай Жон Магуйре нар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Эдгээр залуус 2012 оны арванхоёрдугаар сарын эхээр Сири улсад амьдрах болсон байна. Тэднийг саяхан Иракт зохион байгуулагдсан “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүдийн уулзалтад оролцож байхыг гэрчүүд харцгаажээ.
1
Хадар Халиб, Аусо Пешдари нар фэйсбүүктээ тус бүлэглэлийн далбааг барьсан зургаа байршуулаад “Тун удахгүй цус урсах болно” гэж бичжээ. “Тэд ямар шалтгаанаар хэт даврагч болсон нь одоогоор тодорхойгүй байна” гэж Канадын удирдлагууд мэдээлсэн байна.
НҮБ-аас “Тус бүлэглэлд Австрали, Сири, Их Британи, Өмнөд Солонгосын 10 гаруй иргэн элссэн” гэж мэдээлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ