“Хаан гэр” караокед гал гарч байна

img

Нийслэлийн төв хэсэг, “Метро Молл” их дэлгүүрийн урд байрлах “Хаан Гэр” караокед  яг одоо гал гарч байна. Гал гарч буй объектод  нийслэлийн Онцгой байдлын гал унтраах ангийнхан ажиллаж байгаа бөгөөд автозамын хөдөлгөөний хэт их нягтралтай холбоотойгоор галынхан шуурхай ажиллахад хүндрэлтэй байгаа аж.

Мөн галын тархалт их байгаагаас нийслэлийн онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ