Амиа алдагсдын тоо нэмэгджээ
Тайванийн агаарын тээврийн “Trans Asia Airways” компанийн “ATR-72” онгоцны ослоор амиа алдсан иргэдийн тоо 12-т хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын “CNA” агентлагт “Гурван зорчигч сэхээнд байгаа” гэж мэдээлжээ.
б
Онгоцонд Хятадын 38 иргэн зорчиж явжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Хятад зорчигчид байгаа гэж Онцгой байдлын яамнаас мэдэгдэв. 150 гаруй аврагчид сүйрсэн онгоцны сэгийг уснаас гаргаж эхэлжээ. Мөн цагдаагийхан биеийн байдал нь хэвийн байгаа зорчигчид болон багийнхнаас мэдүүлэг авч эхэлсэн байна. Онгоц сүйрсэн шалтгааныг цаг агаартай холбон тайлбарлаж буй.
ы
“ATR-72” онгоц өчигдөр орон нутгийн цагаар 10.55 цагт нийслэл Тайпей хотын Нанган дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр нийслэг үйлдэж байхдаа сураггүй алга болсон юм. Онгоц Кийлөнг голын дээгүүр хөөрч явахдаа гүүр мөргөж, осолдсон билээ.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ