“Хаан гэр”-ийн галыг намжаалаа
Хүүхдийн урлан бүтээх төвийн эсрэг талд байрлах “Хаан гэр” ресторанд өнөөдөр 15.30 цагийн орчим гал гарч, Нийслэлийн онцгой байдлын аврах гал унтраах анги хүч нэмэгдүүлэн ажиллаж байж дөнгөж сая галыг намжаалаа.
a
Галыг унтраахад Ус сувгийн удирдах газрын усны машинуудыг мөн ашигласан юм. Уг газарт Цагдаагийн албан хаагчид хамгаалалтад гарч, Шуурхай алба, Түргэн тусламжийнхан бэлэн байдалд ажилласан.
a
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Хаан гэр” рестораны караокений өрөөнөөс гал гарсан гэлээ. Мөн тус ресторан нь дотроо задгай пиво үйлдвэрлэдэг, түүнчлэн их хэмжээний согтууруулах ундаа байсан нь гал унтраах явцад хүндрэл учруулсан гэнэ.
a
Ямартаа ч, Онцгой байдлын гал унтраах ангийнхан зургаан цаг гаруй ажиллаж байж галыг зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
a
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ