Онгоцны ослоор 31 хүн амиа алджээ

img

Тайванийн “Trans Asia” компанийн “ATR-72” онгоцны ослоор 31 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврагчид 15 зорчигчийг аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Осолдсон онгоцны эх биеийг уснаас гаргаж, хар хайрцгийг тайлж эхэлсэн гэж албаны хүмүүс мэдээллээ. 12 зорчигч сураггүй алга болжээ.

1

Алга болсон зорчигчдийг хайх ажиллагаа үргэлжилж буйг Тайванийн Тээврийн сайд Яэ Куан Ших мэдэгджээ. Тэрбээр “Аврагчид өнөөдрийг хүртэл ослын газар ажиллаж байна. Онгоц осолдсон шалтгааныг урдчилсан байдлаар цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж байгаа. “ATR-72” нислэг үйлдэж байхдаа хүчтэй салхинд цохигдож, гүүр мөргөсөн байж магадгүй” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ